С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ
2019-10-23

 

Дэлхийн цэргийн спортын VII наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр БНХАУ-ын Үханьд эхэлж, 2014 оны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 57 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр “World Military Games”-т үзүүрлэсэн чөлөөт бөхийн хоёр дахь тамирчин болж байна.

 

Түүнээс өмнө ОУХМ Д.Хүдэрбулга “Мунгён-2015”-аас 97 кг-д мөнгөн медалийн эзэн болж байв. Чимэдээ гавьяат Үханьд шөвгийн наймд Польшийн К.Кравчукийг 4:2-оор, хагас шигшээд Беларусийн К.Ханчарыг цэвэр ялаад, алтан медалийн төлөөх барилдаанд цэргийн дэлхийн аварга, эзэн орны Ли Хуид 3:6-гаар ялагдлаа. Өнөөдөр 53 кг-д хүч үзсэн ОУХМ Б.Болор-Эрдэнэ хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын М.Дадашевад 6:12-оор ялагдлаа.

 

Өнөөдөр тус наадмын 68 кг-д ОУХМ Э.Даваанасан, 76 кг-д ОУХМ Г.Ариунжаргал нар хүч үзнэ.

 

М.Бүүвэй

 

Shuud.mn
Сонин хачин
Монголхүү:
Цэрэнчимэд аваргад улам их амжилт хүсье? Олимпод наад муу хужаагаа хэмх дараад өгөөрэй. Чи чадна аа!!!
2019-10-23