Б.Батцэцэг: ЖДҮХС-ийн зээл жинхэнэ эзэндээ хүрсэн
2019-10-25

Жил бүр зохион байгуулагддаг “Экспорт Монгол-2019” олон улсын бизнес форум тав дахь жилдээ энэ сарын 28-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

 

Дэлхийн ЖДҮ-чдээс туршлага судлах боломжтой олон улсын форум зохион байгуулагдана

 

 

Энэ удаагийн форумд Австрали, АНУ, Канад, Япон, БНТУ, Филлипин зэрэг орны төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн оролцож туршлага солилцох юм. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулагчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны төлөөллүүд нэг дор цугларч манай улсын энэ төрлийн бизнес эрхлэгчид дэлхийн зах зээлд гарахын тулд юуг бүтээх ёстой вэ гэдэг асуултад хариулт өгч, мэдлэг мэдээллээр хангах зорилготой аж. Хүн бүр гадаадад очиж сургалт, семинарт хамрагдаж мэдээлэл олж авч чадахгүй. Тийм учраас зохион байгуулагчдын зүгээс үндэсний үйлдвэрлэгчдэд дотооддоо мэдлэг хуримтлуулах боломж олгохыг чухалчилжээ.

 

Форумын үеэр “Монгол брэнд дэлхийн зах зээлд” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм байна. Уг үзэсгэлэн худалдаа нь манай улсаас экспортод гарч буй бараа бүтээгдэхүүнийг форумд оролцогчдод таниулан сурталчлах аж. Мөн оролцогчдоос шилдгийн шилдэг бүтээгдэхүүнийг тодруулж өргөмжлөл, цом гардуулахаас гадна Япон Улсад болох “Монголд үйлдвэрлэв” арга хэмжээнд оролцох эрх бэлэглэх юм байна.

 

 

Монгол Улс 2017-2018 онд гадаад улс руу экспортолж буй ноос ноолуур 21 хувиар, хүнс 69 хувиар тус тус нэмэгджээ. Нөгөө талдаа манай улсаас импортолж буй бараа бүтээгдэхүүнээр БНХАУ тэргүүлж буй бол АНУ, Япон, Турк зэрэг улс удаалсан байна. Зөвхөн БНХАУ, АНУ, Япон, Турк лусад ноос ноолуур, арьс шир, хүнсний бүтээгдэхүүн экспортолсноор манай улсын эдийн засагт 2017 онд 313,1 сая ам.доллар, 2018 онд 393,5 сая ам.долларын орлого төвлөрчээ. Өнөөдрийн байдлаар манай улс дэлхийн 130 гаруй оронд гадаад худалдаа хийж байна.

 

Аливаа орны экспортыг нэмэгдүүлэх хүчин зүйл нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчид юм. БНСУ-ын “Самсунг”, “LG” компани өөрийн нэршилтэй брэндийн цахилгаан хэрэгслээрээ Япон, Финлянд, ХБНГУ-ыг ардаа орхиж дэлхийд тэргүүлсэн бол манай урд хөрш болох БНХАУ-ын “Алибаба” компани өөрийн орны бүтээгдэхүүнийг дэлхийн хэрэглэгчдэд таниулж чадсан.

 

Манай улсын хувьд ЖДҮХС-ийн зээл эзэндээ хүрч чадаагүйгээс дотоодын үйлдвэрлэл хөгжихгүй байгаа гэж олон нийт ойлгож байна. Тэгвэл энэ жилийн ЖДҮХС-ийн зээл “жинхэнэ” эзэндээ хүрч чадсан эсэхийг ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэгээс тодрууллаа.

 

"ЖДҮХС-ийн 47 тэрбум төгрөгийн зээл олголт 40 хувьтай явагдаж байна"

 

-Энэ жилийн ЖДҮХС-ийн зээлийн сонгон шалгаруулалт дууссан. Зээл олголтын явц ямар шатанд явна вэ?

 

-2019 онд ЖДҮХС-аас нийт 47 тэрбум төгрөгийн зээлийг дөрвөн багцтай зарлаж сонгон шалгаруулалт дууссан. Сангаас шууд зээл олгох 101 аж ахуй нэгж шалгараад зээлийн гэрээ байгуулаад, барьцааны гэрээ хийгдээд санхүүжилт 40 хувьтай явагдаж байна. Орон нутагт 47 тэрбумаас 20.5 тэрбум төгрөг хувиарлагдаад 366 иргэн, аж ахуй нэгж хамрагдаж өнөөдрийн байдлаар 240 гаруй иргэн, байгууллагад арилжааны банкаар дамжуулагдан зээл олголт явагдаж байна.

 

- Энэ жилийн сонгон шалгаруулт ашиг сонирхлын зөрчилгүй зохиогдсон гэдэгт итгэж болох уу?

 

-Энэ жилийн зээлийн сонгон шалгаруулалтад ашиг сонирхлын зөрчил орохоос сэргийлж өнгөрсөн зургадугаар сараас аравдугаар сарыг дуустал ХХААХҮЯ, ЖДҮХС-аас бүх талын арга хэмжээг авч, сонгон шалгаруулалтыг ил тод зохион байгуулах ажлыг хийсэн. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн маргаан, гомдол гараагүй учраас бид бүхэн ЖДҮХС-ийн зээл жинхэнэ эзэндээ очжээ гэж дүгнэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ЖДҮ-чдийн форум зохион байгуулагдлаа. Энэ хүрээнд форумд оролцогчид маань бидний хийж байгаа үйл ажиллагааг таашааж жинхэнэ ЖДҮ-чид зээлээ авчээ гэсэн дүгнэлтийг хэлж байсан.

 

Улсын хэмжээнд нийт 66 гаруй мянган ЖДҮ эрхлэгчид бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ЖДҮ эзэддээ очсон гэж их хурлын гишүүдэд очсоныг хэлээд байгаа юм уу хэний даалгавараар худлаа пиар хийгээд байгаа юм вэ? Ард түмэн мэднэ шүү дээ.₮₮₮₮₮₮₮₮₮₮
2019-10-27
Энэ орк авгай бүтэхгүй ээ:
Мэднэ
2019-10-26
sha:
Jinhen ezendee hvrsen genvv !Ene neg muuhai caraitai mogoin nudtei zevuun avgai baij yadaj bnaa!Baridana daa horigdono doo chi!
2019-10-26
Харагдааач яг?
2019-10-26
g:
yatsiim gemeer avgai irsen yostoi garaad ugchee uguujteil ajil umdaa
2019-10-26
Иргэн:
Өмнө нь ЖДҮ хулгайлсан УИХ-ын гишүүддтэй хариуцлага тооцож байж л цааш явах хэрэгтэй. Бид уучлахгүй. Одоо битгий худлаа донгод. Хулгайчуудаа л яах талаар ярь
2019-10-25
Балай авгай минь худлаа шаа:
Худалч дуракууд арга нь үлэмж нарийсаж бахь байдгаараа жирийн ААН-д оногдохгүй байгаа юм гэсэн.
2019-10-25
shal hudlaa.shalgaruulaltiin yavtsiig uzej baihad heden humuus umaa ch tailbarlaj chadahgui nohorig sain bna geed magtaad l baisan.daraa n shalgarsan kompani dotor ner yavj bna lee. teheer hairaa orson gej dugnesen shuu
2019-10-25
irgen:
jinhen ezeddee hyrsen gej yzehgui baina,,,yadarsan hymyys joohon hiih geed ochihoor yuch uygui dongoj ehelj baigaa hymyysees daaj davshgui batalgaa eldev um um shaardaad baidag um baina lee shyydee !!!!!!!
2019-10-25