Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжив
2019-10-25

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс 2020 оны мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд "Саарал жагсаалт"-тай холбоотойгоор Монголбанкны үйл ажиллагааг шүүмжилж, цаашид шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар асууж, саналаа хэлэв. 

 

2020 оны мөнгөний бодлогод анхаарах зүйл зээлийн эргэн төлөлт, ханшийн уналт, өндөр инфляцийг сайтар тооцох ёстой гэдгийг анхааруулж байв. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Өнөөдөр Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Монголбанк эрсдлээс сэргийлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Зээлийн хүү буурахгүй байна. Өнөөдөр арилжааны банк болон санхүүгийн системд чанаргүй актив ихсэж байна. Үүнтэй санал нийлэхгүй байна. Үндэсний тэмдэгтийг хамгаалах нь Монголбанкны үндсэн үүрэг. Үүн дээр мөн хангалтгүй байна. Байгалийн баялгаа шавхаж өгчихөөд эцсийн бүтээгдэхүүн авдаг орон болчихоод байна. Улс орноороо цахим шилжилтэд бэлтгэх бааз суурийг гаргаж ирэх хэрэгтэй байна. 

 

Ингээд 2020 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин