Солонгосчуудын ашиглалтаас хассан автомашин монголчуудад "ШИНЭ"
2019-10-28
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улс өнөөдрийн байдлаар 1 сая 700 мянган автомашинтай болоод байна. Үүний 30 хувь нь буюу 20 ба түүнээс дээш жилийн насжилттай ч хөдөлгөөнд оролцсоор байгаа. Харин БНСУ-д 10-15 жилийн насжилттай автомашиныг ашиглалтаас хасдаг байна.

 

Улсын бүртгэлд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь жил тутам автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагддаг аж. Харин үзлэгт хамрагдаагүй үлдсэн 35 орчим хувь нь ашиглагдахаа больсон тээврийн хэрэгсэл гэж үздэг байна. Тэгэхээр манай улсад жилд дунджаар 3000 гаруй тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагддаг аж.

 

Ингээд ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл болон ашиглалтын улмаас үүсч буй хог хаягдлыг устгах, дахин боловсруулах тухай зохицуулалт, үйлдвэрлэл байхгүйн улмаас ашиглалтаас хасагдсан автомашины арам төмөр, дугуй, аккумулятор, ашиглагдсан тос, масло хөргөлтийн хийн шингэн зэрэг хог хаягдал нь агаар хөрсийг бохируудагч нэг эх үүсвэр болж байна.

 

Гэтэл Япон улсын автомашин үйлдвэрлэгчийн холбооноос хийсэн судалгаанд дэлхийд 1,016 сая орчим автомашин хэрэглээнд байгаа. Үүнээс жилд ойролцоогоор 40,1 сая автомашин ашиглалтаас хасагдаж байна. Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч орнууд ашиглалтаас хасагдсан автомашины 95 орчим хувийг эргүүлэн цуглуулж дахин боловсруулалт хийдэг гэдгийг дурджээ. Тухайлбал БНХАУ-д 2017 онд 7,3 сая автомашин ашиглалтаас хасагдсан ба үүнээс 30 орчим хувийг дахин боловсруулсан байна. Манай улс ч дэлхийн улс орнуудаас туршлага судалж, өөрийн оронд автомашиныг дахин боловсруулах үйлдвэрлэл байгуулахаар болжээ.

 

 

Өнгөрөгч баасан гарагт /2019.10.25/ “Ашиглалтаас хасагдсан автотээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын форум зохион байгуулагдлаа. Уг форумд БОАЖЯ, ЗТХЯ-ны төлөөлөл оролцож ашиглалтаас хасагдсан автотээврийн хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр улс орнуудын туршлагыг судлах асуудлыг ярилцав.

 

Зам, тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол авто ресайкл парк” ХХК-тай ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх санамж бичгийг өнгөрөгч долоодугаар сард байгуулжээ.

 

Ингэснээр БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр манай улсад ашиглалтаас хасагдсан авто тээврийн хэрэгслийг цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах чиглэлийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн байна.

 

Эл цогц үйлчилгээт төвийг Налайх дүүргийн “Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк”-т барьж 2020 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ төв ашиглалтад орсноор жил бүр ашиглалтаас хасагдаж байгаа тээврийн хэрэгслийг техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалан тодорхой үнийн дүнгээр иргэдээс худалдан авч тухайн тээврийн хэрэгслийг бүрэн устгаж, дахин боловсруулах үйл ажиллагаа явуулах аж.

 

Энэ тухай БНСУ-ын “Авто ресайкл парк” ХХК-ийн ерөнхий захирал У Шин Вон “Манай байгууллага БНСУ-ын Засгийн газар болон олон улсын байгууллага болох КОЙКА, Монгол Улсын засгийн газрын хооронд хамтран үйл ажиллагаагаа явуулах юм. БНСУ-д 30 гаруй жил туршигдчихсан ашиглалтаас хасагдсан авто тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэлийг монголд нэвтрүүлэх, үүнийг нэвтрүүлэхтэй холбоотойгоор хууль, эрхзүйн орчныг бүрдүүлэх цаашлаад энэ системийг, ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах задлах технологийг монголд нутагшуулахыг зорьж байна. Манай улсын хувьд 10-аас дээш жил ашигласан суудлын автомашиныг ашиглалтаас хасдаг. Гэхдээ зарим автомашин нь цаашид дахин 10 жил ашиглах боломжтой байдаг учраас дэлхийн бусад орнуудад экспортолдог.

 

БНСУ-д ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэлийг 95 хувьд хүргэх зорилт тавиад байгаа.  Өнөөдрийн байдлаар ашиглалтаас хасагдсан атомашины нөөцийн эргэлтийн 520 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрүүд ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр нэгдүгээрт ашиглалтаас хасагдсан автомашиныг дахин боловсруулснаар гарч ирж буй сэлбэгүүдийг тус бүрд нь бар кодлон дахин ашиглах боломжтой байдлаар цэвэрлэнэ. Хоёрдугаарт хөрсний бохирдолд хамгийн их нөлөө үзүүлдэг хаягдал автомашинаас гарч буй шингэн тос, хаягдлыг ангилна. Үүнийг ялгаад боловсруулдаг үйлдвэр лүү явуулдаг” гэв.

 

 

БНСУ-д нийт 23 сая 500 мянган автомашин бүртгэлтэй байдаг аж. Эдгээрээс жил тутамд 900 мянган автомашин  ашиглалтаас хасагддаг байна. Харин энэ улсын ард иргэдийн 10 жил хэрэглээд ашиглалтаас хасдаг автомашиныг манай монголчууд “орж ирсэн” шинэ автомашин хэмээн худалдаалж буй. Ингээд солонгосчуудаас монголчуудад ирсэн автомашины ашиглалтын хугацаа бүрэн дуусахад дэлхийн аль ч оронд дахин экспортлох боломж үлддэггүй. Үүний дараа уг автомашины хувь заяа хэрхэн дуусч, хаана шингэж үлддэг нь “оньсого” хэвээр. Тэгвэл Монгол Улс 2020 онд ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэртэй болох нь.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ачааны машиныг автобусыг эс тооцвол 10 с дээш жилтэй машин орж ирдэггүй юм, татвар маш өндөр
2019-10-29
Хм:
Хөгжилтөй оронтой зүйрлэх хэрэггүй, монгол чинь ядуу буурай улс
2019-10-29
Solongosuud mashjna goy tsewerxen undimu orj irsen yumnud n xachin yum l bdagshd
2019-10-28
sodnom:
ih soliorohiimaa.ta nariin shvtdeg Amerikad ali dibangariin 40,50 aad onii mashin vavj l baidag shvv dee.ytaa gargahgvi bol vavj l baig l daa
2019-10-28
zugeer l 10aas deesh jiliin nasjilttai mashin oruulj irehiig shuud horichih heregtei shuu dee. ugui yadaj huuchin mashinaas bolj hunii altan ami uregdehgui shuu dee.
2019-10-28
Иргэн:
Ачааны машиныг автобусыг эс тооцвол 10 с дээш жилтэй машин орж ирдэггүй юм, татвар маш өндөр
gadnii ornoos baahan tomriin hog BOON DOLLARAAR avchirchihaar end bulshildag uneheer UHER mongolchuud shuu dee. oorsdoo dollar hevledeg bol bas yaya gehsen
2019-10-28