Японд Дэлхийн өв шатлаа
2019-10-31

 

ЮНЕСКО-ийн дэлхий өвд бүртгэлтэй, Японы Окинава мужид байх эртний цайз шатсан талаар Японы олон нийтийн телевиз мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр гал Шүри цайзад бүхэлд нь тархсан, галд автсан талбайн талаарх мэдээлэл гараагүй ч интернэтэд тархсан бичлэгээс харахад цайз бүхэлдээ шатсан байна. 

 

Гал гарсан газар дээр 10 гал сөнөөгч ажилласан бөгөөд галын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн талаарх мэдээлэл гараагүй байна.

 

Энд дуулгахад, Шүри цайз нь Рюкко улсын үед хааны ордон байсан бөгөөд өргөөшөө 270 метр, уртаашаа 400 метр  цайзын нийт талбай нь 46,167 квадрат метр аж.  Шүри цайзыг барьсан огноо тодорхойгүй, Санзан эрин буюу 1322-1429 оны хооронд баригдсан гэж үздэг.  Худалдааны болоод соёлын том төв болсон энэ цайз хэдэнтээ шатаж, мөн сэргээн засварлагдаж байжээ. 

 

Хамгийн сүүлд гэхэд, 1944 онд АНУ-ын нисэх хүчин цайзыг бөмбөгдөж байсан бөгөөд цайзыг бүрэн сэргээн засварлаад ердөө хагас зуун жилийг үдээд байхад ийнхүү шатжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үхсэн ацаараа дэлхийн өв байх вэ дээ. Модон цайз гэж юу байдаг юм. Самуурайн оромж л байна.
2019-10-31