ҮХЦ-ийн дарга мэдүүлэг өгөхөөр БНСУ-д иржээ
7 өдөр

 

Korean Air  компанийн нислэгээр зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзгөнд хүрч, бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгагдсан, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Доржийн Одбаяр цагдаагийн байгууллагад дахин мэдүүлэг өгөхөөр пүрэв гаригт Өмнөд Солонгост ирсэн талаар Солонгосын donga.com цахим хуудас мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 11 дүгээр сарын зургааны 8:29 цагт Инчоны олон улсын нисэх буудал дээр газардсан Индонезээс ирсэн онгоцоор Д.Одбаяр иржээ. 

 

Улмаар Инчоны орон нутгийн цагдаагийн газар Д.Одбаярыг байцаахаар саатуулсан байна. 

 

Д.Одбаярыг Солонгосын агаарын тээврийн компанийн онгоцоор үйлчлүүлж байх үедээ онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр Инчоны нисэх буудалд газардах үед нь цагдаагийнхан саатуулсан ч "дипломат халдашгүй эрхтэй" гэж тэрбээр мэдэгдсэн тул сулласан гэж donga.com мэдээлсэн байна. 

 

Харин Д.Одбаярыг сулласны маргааш өдөр нь БНСУ-ын Гадаад хэргийн яам түүнийг халдашгүй эрхэд хамаарахгүй гэж мэдэгдсэн юм.

 

Цагдаагийн байгууллага Korean Air  компанийн хөлгийнб агийн гишүүдээс нийт гурван өргөдөл хүлээн авч, энэ хүрээнд шалгаж байгаа аж. 

 

"Одоогоор Инчоны цагдаагийн газарт хэргийг шалгаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэж цагдаагийн газраас мэдээлснийг эх сурвалж дамжуулжээ. 

 

 

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр бэлгийн дарамт учруулсан хэргээр

Өмнөд Солонгост саатуулагджээ 

 

Бэлгийн дарамт буюу МеТоо Монголд өрнөх үү? 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одоо энэ нөхрийг "өгзөг" Одбаяр гэж нэрлэе даа. Гадны улс эрхбиш хуулиараа асуудлыг шийдэх байлгүй дээ. Монгол бол ч өнгөрсөн хэрэг, нөгөө А гэгч нь хэрэгт ороод том дарга хэргээс мултрах нь асуудлын шийдэл шүү дээ.
2019-11-06
Ireher ni shuud ogtsorulaa
2019-11-06
ene ch blood unhursun asuudal blloo solongosuud mongold undur yos surtahuuntai bj chdahnuu vgvi yu harii emegteichvvded huruu hvreh tudiid l so uudiig tsagdaad uguud bj bloh yum bn
2019-11-06
Ямар ацаараа дарга вэ. Монголд ийм хог новшнууд л төрийн өндөр гараад суучихсан. дэлхийг Монгол гээд бодчихсоон л сагаж яваа д л. Монголд хулгайч луйварчин хүчиндэгч гэмт хэрэгтнүүдийн жаргалын орон. Яагаад гэвэл иймл новшнууд оройд нь байгаа учраас. Энийг бүгдийг алж цаазалж зайлуулах хэрэгтэй
2019-11-06
ГАНЦ ГАРЦ:
ҮНЭНЭЭ ХЭЛЭЭД УУЧЛАЛТ ГУЙХ
2019-11-06
зочин:
Гаж донтон хулгайч, улс орныг шившиг болгочоод , хэрэг хийгээгүй гэсэн юм яриад л
2019-11-06
zaluu:
hun shumjilhees iluu mongolchuud hun bur uhamsar suuh heregtei baih. unendee bol gadnihan mongolchuudig delhiin hamgiin buduuleg ard tumen gedeg dugnelt ali deer tavitsansht. hen hengui uhamsar dutagdaj bain. tsuglaan jagsaal geheesee iluu soyolin huvisgal hiih heregtei bishuu.
2019-11-06
mgl:
Baigaa baidlaas n harhad tiim zuil hiigeegui yum shig l bn shdee. Balai solongosuudtai niileed nutag negtnee bitgii boorlood bai. Odoo bolitsgoo
2019-11-06
Bolor:
Golog bolgo. Shorondoo or bogsmaaaaa klkkkkk
2019-11-06
zochin:
Ulsiin ner gutaasan shivshig
2019-11-06