Майкл Блумберг: Трампыг дахин дөрвөн жил ухаангүй үйлдэл хийхийг хараад сууж болохгүй
2019-11-25

Нью-Йоркийн дарга асан, тэрбумтан Майкл Блумберг Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх өрсөлдөөнд орж байгаагаа зарласан талаар NBC мэдээллээ. 

 

"Дональд Трампыг ялж, Америкийг хөл дээр нь босгохын тулд би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ. Бид дахин дөрвөн жил Трампад ухаангүй алхам хийж, ёсзүйгүй үйлдэл гаргах боломж олгох ёсгүй " хэмээн Твиттер хуудсандаа тэрбээр бичсэн байна. 

 

Бизнес, удирдлага, буяны үйл ажиллагааны туршлага нь түүнийг ялалтад хүргэнэ гэж Блумберг итгэж байгаагаа илэрхийлжээ.

 

Блумбергийн сонгуулийн өмнөх штабын цахим хуудсан дээр эдийн засаг, эрүүл мэндийг хамгаалах, шилжилт хөдөлгөөн, болошвсролын асуудал, олон нийтийн газарт галт зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх тал дээр гол анхаарлаа хандуулна гэж онцолжээ. Өдгөө 77 настай тэрбумтан Трамп  Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялвал "АНУ түүний учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжгүй болно" гэж үзэж байгаа гэнэ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Блумберг АНУ-ын 20 мужид сурталчилгааны дүрс бичлэг цацахад 35 сая доллар зарцуулсан бөгөөд бусад өрсөлдөгчдөөсөө илүүтэйгээр сурталчилгаанд үүнээс ч их мөнгө зарцуулахад бэлэн байгаа аж.

 

Блумбергийн зөвлөх Говард Вульфсон өнгөрсөн бямба гаригт Associated Press агентлагт мэдээлэл өгөхдөө Майкл Блумберг сонгуульд ялвал ерөнхийлөгчийн цалингаас татгалзаж, жилд ердөө нэг доллар авна гэж онцолсон байна.

 

2002-2013 оны хооронд Нью-Йорк хотын даргын албан тушаал хашиж байсан Майкл Блумберг буяны үйлстэн, өөрийн нэрээр нэрлэсэн санхүүгийн мэдээллийн агентлагийг үүсгэн байгуулагч гэдгээрээ алдартай. Тэрбээр АНУ-ын хамгийн чинээлэг хүмүүсийн нэг бөгөөд Форбс сэтгүүлийн сүүлийн үеийн мэдээллээр түүний хөрөнгө 54 тэрбум ам.долларыг давжээ.

 

Энд дуулгахад, АНУ-ын 59 дэх удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль 2020 оны 11 дүгээр сарын гурванд болно. 2020 оны хоёрдугаар сарын эхээр Айова мужид ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн явц дахь намын идэвхитнүүдийн анхдугаар хурал болох юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үнэн:
Чи бүүр их тэнэгтэнээ
2019-11-25
зочин:
америкчууд үнэн шаналж дуусч байна
2019-11-25