ТОЯА хүүхэд хөгжлийн академийн Соробан фестивал болно
2019-11-28

 

 

ТОЯА хүүхэд хөгжлийн академиас 6 дахь жилдээ зохион байгуулдаг Чээж тоолол, Соробан сампин -ой тогтоолтын намрын нээлттэй тэмцээн, энэ жилээс Соробан фестивал болон өргөжин тэмцээн болон баярын арга хэмжээ хамт зохион байгуулагдаж байна. Фестивалыг 2019 оны энэ сарын 29 буюу маргааш МҮЭСТО-д зохион байгуулна. Тус фестивалд 21 аймаг, 8 дүүргийн 4-14 насны 1000 гаруй суралцагчид оролцоно. Соробан фестивалийг зохион байгуулж буй  гол зорилго нь соробанаар хичээллэдэг хүүхдүүдийг идэвхижүүлэх, нэгэн ижил зорилготой хүүхдүүдийг нэг өдөр гэр бүлийн хамт хөгжилтэйгээр цагийг өнгөрүүлэх юм.

 

ТОЯА академи нь 2008 оноос сампин, баруун тархи хөгжүүлэх сургалтын үйл ажиллагаа явуулж эхлэсэн ба 2012 оноос эхлэн UCMAS олон улсын боловсролын байгууллагатай Мастер франчайзингийн гэрээгээр ажиллаж эхлэснээр 6 хуруугаар сампин бодох аргыг нэвтрүүлсэн юм.  Өдгөө Улаанбаатар хотод 9 салбар, захын дүүргүүдэд 3 салбар, 19 аймагт 30 гаруй салбартай байгууллага болон өргөжин тэлжээ.

 

Тус академийн сураглцагчид жил бүр олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байгаа билээ. Хамгийн сүүлд 2018 онд дэлхийн 40 орны 3000 суралцагч оролцсон тэмцээнээс 17 дэлхийн аварга төрсөн юм. Мөн Америкийн Нэгдсэн Улсад болсон тэмцээнээс тус академийн суралцагч Цагаандарь аваргын алтан цом гардан авсан. 12 дугаар сарын 8-9 -нд Камбодж-д зохион байгуулагдах Соробан сампин, чээж тооллын 24-дэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 100-аад хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Э.Сонор

 

Shuud.mn
Сонин хачин