АНУ: БНАСАУ-тай хийх цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрийг хугацаагаар хязгаарлахгүй
2019-12-16

АНУ Пхеньянтай цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээр хийхэд эцэслэгдсэн хугацаа тогтоогоогүй хэмээн БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигэн даваа гаригт Өмнөд Солонгост айлчлах үеэрээ мэдэгджээ.

 

"АНУ эцэслэсэн хугацаа тогтоогоогүй. Хоёр орны төрийн тэргүүн Сингапурт хийсэн түүхэн дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх нь бидний зорилго" хэмээн Бигэн мэдэгдсэнийг Ёнхап агентлаг дамжууллаа.

 

Мөн АНУ өдгөө мэдэгдэхүйц дэвшил гараагүй ч гэлээ АНУ хэлэлцээрээ үргэлжлүүлэх эрмэлзэлтэй гэдгийг тусгай төлөөлөгч онцолсон байна.

 

Энд дуулгахад, 12 дугаар сарын наймны өдөр БНАСАУ Сохэ буудал дээр пуужингийн хөдөлгүүр туршсан нь 2018 онд АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт эхэлснээс хойших анхны туршилт байлаа.

 

Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Ким Жон Ун дайсагнасан үйлдэл гаргавал бүхнийг алдаж мэднэ" хэмээн Твиттер хуудсандаа жиргэж байв.

 

Хойд Солонгос "шийдвэрлэх" туршилтаа хийлээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АНУ цэргээ өмнөд солонгосоос гаргачих. Тэгээд хойд өмнөд өмхий кимчинүүд байлдаад хоёулаа сөнөнө биз.
2019-12-16