Цас их орсноос Бээжин хотод 42 нислэг цуцлагджээ
2019-12-16

 

 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод их хэмжээний цас орсны улмаас нислэгүүд цуцлагдан, автобусны чиглэлүүдийг өөрчилсөн талаар  Beijing Daily мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 12 дугаар сарын 16-ны 07:00 цагт Бээжингийн "Нийслэл" олон улсын нисэх буудал дээр 42 нислэгийг цуцалсан байна. Мөн авто зам мөстөж, халтиргаа үүссэн тул автобусны 17 чиглэлийг өөрчлөн, заримыг зогсоожээ.

 

Нисэх буудлын захиргааны мэдээлснээр их хэмжээний цас орсноос гадна өтгөн манан бүрхсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа гэнэ. Өмнө нь цаг уурчид Бээжингийн бүс нутагт үзэгдэх орчин 500 метр хүрч буурч болзошгүйг сануулж байв.

 

Цаг уурын үзэгдэлтэй холбоотойгоор Бээжин хотноо байгалийн аюулын "хөх" түвшин зарласан бөгөөд зарим бүс нутагт хур тунадас 10 мм хүрч болзошгүй гэж цаг уурчид анхааруулжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tsetseg:
10 mm bolohoor yadag ym boloo
2019-12-17