Н.Төгсцогтын тулааны товыг зарлажээ
2019-12-19

 

Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга Н.Төгсцогт (11-0) 2020 оны хоёрдугаар сарын 8-нд тулалдах тов албан ёсоор зарлагдлаа.

 

Тэрбээр энэ удаад мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй WBC холбооны өдөн жин буюу 57 кг-ийн аваргын бүсний төлөө жингийн аварга Гэри Расселтэй (30-1) халз тулалдана. Хэд хэдэн удаа хойшилсон тэдний тулааныг АНУ-ын Пенсилвани мужийн Эллэн Тауны PPL Center-т “Showtime Championship Boxing” эвэнтийн оргил тулаанаар нэрлэгдэж байна.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
amjilt dyydeen yalna gedegt itgeltei bna!:
Dyy mini hicheegeerei,Mongol hyn byr chamtai baih bii?....
2019-12-19
dd:
Мундаг бнөө
2019-12-19