Оны ОНЦЛОХ: 94 жилийн түүхтэй музейг нурааж 65 жилийн настай замыг засав
2019-12-23

Бууж морддог орчлонгийн жамаар буцан одох гэж буй 2019 онд Монгол Улсад өрнөсөн ОНЦЛОХ таван үйл явдлыг ШУУД.МН сайт гэрэл зургаар тоймлон хүргэж байна.

 

1. Утааг багасгах УРАГШТАЙ алхам

 

Нийслэлчүүд түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд шилжсэн үйл явдал өнгөрч буй оны хамгийн онцлох үйл явдал байлаа. Утааг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2018 оны 02 дугаар сарын 28-нд 62 дугаар тогтоол гаргаж, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

 

 

 

 

2. 65 жилийн дараах БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

 

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2019.11.04-ны өдөр нээсэн. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 20.9 км авто зам, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр, 5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам баригдахаас 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажлуудыг хийж гүйцэтгэв. 65 жилийн турш дорвитой засвар шинэчлэлт хийгдээгүй, Налайхын иргэдийн толгойны өвчин болоод удсан энэхүү замыг шинэчлэн засварласан үйл явдал ОНЦЛОХ бүтээн байгуулалт байлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

 

 

3. Байгалийн түүхийн музейг НУРААВ

 

Онцлох бүтээн байгуулалтаас гадна онцлох “устгах” ажил нь Байгалийн түүхийн музейг нураасан үйл явдал байв. Байгалийн түүхийн музейн газрыг чөлөөлж Чингис хааны музейг байгуулна. Чингис хааны музейн барилга нь 14,570 мкв талбайг хамарсан,  долоон давхар баригдах бөгөөд зураг төсөл нь бэлэн болжээ. Барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөсөн байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

 

 

 

4.Домогт ялалтын 80 жилийн ой тохиов

 

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын дайны ялалтын 80 жилийн ой тохиов. Түүхэн ойн хүрээнд Орос, Монгол хамтран Халхын голын хөвөөнөө Японы эзлэн түрэмгийлэгчдийг ялсны 80 жилийн ойг тэмдэглэв.

 

Тухайбал Дорнод аймагт Монгол-Оросын хамтарсан “Сэлэнгэ-2019” цэргийн сургуулилт болж, наймдугаар сарын 27-ны өдөр цэргийн парад зохион байгуулсан бол, ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские витязи” багийнхан  уран нислэгийн үзүүлбэр үзүүлэн, алдарт А.В.Александровын нэрэмжит Дуу бүжгийн чуулга, Моисеевийн нэрэмжит ансамблийн тоглолт  олон нийтийн хүртээл болгосон билээ.

 

1997 оноос хойш дэлхийн олон орноор аялсан  Оросын баатрууд Монголд анх анх удаа үзүүлбэрээ толилуулахаар ирсэн нь энэ байв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

 

 

 

6. Олны дургүйцлийг хүргэсэн оршуулгынх мэт чулуу

 

2019 он улиран одоход хэдхэн хоногийн хугацаа үлдсэн энэ цаг дор Д.Сүхбаатар жанжины нэрэмжит төв талбайг тойруулан байршуулсан боржин чулуунууд олны дургүйцлийг хүргээд амжив. Эдгээр чулууг Төрийн тусгай хамгаалалтын газраас байршуулжээ. Тус газрын зүгээс хотын архитектурын газартай хамтраад загвар дизайныг нь гарган бүтээсэн байна. 

 

Сүхбаатарын талбай руу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн нэвтэрсэн, автомашин хулгайлсан хүн зугатаж явахдаа жуулчин мөргөсөн, жагсаал цуглааны үеэр автомашин шатаах гэж оролдсон гэх зэрэг хэргүүд гарч байсан. Энэ мэт учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор энэхүү чулуун хаалтыг хийжээ. Гэвч чулууны өнгө, дизайн “муу” үнэлгээ авсан тул загварыг сайжруулахаар буцаан авч явав.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

Shuud.mn
Сонин хачин