Хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Австрали Улс талархал илэрхийлэв
2020-01-03

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэйв Воусэнийг хүлээн авч уулзав. Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарч хүний амь нас үрэгдэн, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улс мөнгөн тусламж үзүүлсэнд Элчин сайд талархал илэрхийлэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны илрэл болсон тусламжийг гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай байгаа зүйлд зарцуулна гэдгээ хэлэв.

 

 

Энэ тусламж монголчууд Австрали Улс, тус улсын ард иргэдтэй сэтгэл санаа нэг байгаагийн илэрхийлэл. Цаашид гамшгийг хохирол багатай даван гарна гэдэгт итгэлтэй байна гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв. Зургаан сая гаруй га талбайг хамарсан түймрийн улмаас 19 хүн амь насаа алдаж, эд материалын асар их хохирол учраад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зээл ба мөнгөний хөрөнгө оруулалт.:
Зээл ба мөнгөний хөрөнгө оруулалт. Таны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах гэж тэмцэж буй хувь хүмүүс, бизнес эрхлэгчид мөнгөний бэрхшээлийг даван туулахад бага зэрэг тусламж хэрэгтэй байна уу эсвэл банкуудад найдахгүйгээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна уу? Хувь хүн таны хэрэгцээ, нөхөн төлбөрийн боломжийн дагуу жилийн 2% -ийн хүүтэй, энгийн, хурдан, найдвартай байдлаар танд туслах мөнгөний үйлчилгээг санал болгодог. Санхүүгийн ямар ч бэрхшээлтэй тулгарсан асуудлыг шийдэхийн тулд аливаа мэдээлэлд хандана уу. И-мэйл хаяг: radicvelikic@gmail.com
2020-01-03