ШУУД:Орон сууцны тухай хуулийг хэлэлцэж байна
2020-01-03

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулан хэлэлцэв. Дараагаар нь Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэв. Одоо  Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

 

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж байна 

15:40 цаг:

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. 

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёоллооор санал хураалтыг үргэлжлүүлэн явуулж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Дэлхий даяар нэг хэлээр ярьж эхлэх гээд байгаа эринд монголчилох ухаан
2020-01-04
Yanaa hurdlasaa
2020-01-03