Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна
2020-01-05

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Орхон-Сэлэнгийн сав, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар өмнөх өдрөөс бага зэрэг хүйтэрнэ.

 

2020 оны 01 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Орхон-Сэлэнгийн сав, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд  6-11 метр. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19  хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин