Б.Төгсбилгүүнийг маргааш шүүнэ
2020-01-07
Гэрэл зургийг MPA.mn

 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хоёр удаа үр зулбасан эмэгтэй хэвлэлд хандаж ярилцлага өгсөн байдаг.

 

Түүний нөхөр Б.Төгсбилгүүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр батлан даалтад гаргасан. Нөхрийг нь сулласан энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн хохирогч эмэгтэй Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна суулт зарлаж байсан удаатай. 

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгагдаад буй Б.Төгсбилгүүнд Эрүүгийн хуулийн 11.7-2.1, 11.7-.2.2 зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. 

 

11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

 

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

 

Б.Төгсбилгүүний гэм буруугийн шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш 10.00 цагт болно. Шүүх хурал өмнө нь 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч зам тээврийн ослын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм. 

 

Хохирогч Ж.Одгэрэл өөрийн цахим хуудсандаа "Б.Тѳгсбилгүүний ѳмгѳѳлѳгч Б.Баярмагнай маргааш чиний тѳгсгѳл байх болно" хэмээн бичжээ.  Мөн тэрбээр өнөөдөр /2020.01.07/ 11.30 цагт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д шүүх хурал болохтой холбогдуулан хэвлэлийн хурал хийх аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин