Ачилтын компаниуд иргэдийн гар утсанд мэдээлэл өгдөг боллоо
2020-01-07

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч С.Амарсайхан автомашин ачилтын компаниудын үйл ажиллагааг зохих журмын дагуу цэгцлэхийг холбогдох албаныханд  үүрэг болгосон. Тус үүрэг даалгаварын хүрээнд нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Замын хөдөлгөөн удирдлагын төвийн Ачиж журамлах албанд хяналт шалгалт хийлээ.

 

“Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-аар ачилтын компаниудын үйл ажиллагааг зохицуулж байгаа аж.  Харамсалтай нь, иргэдийн зүгээс автомашиныг нь хаана журамласан нь тодорхой бус, ачилтын компаниуд тухайн эзэнд нь утасдаж мэдэгддэггүй, цагдаагийн шийдвэр, албан бичгээ үзүүлдэггүй гэх мэт гомдол өнөөдрийг хүртэл гарсаар байгаа юм. Харин өнөөдрөөс эхэлж автомашин ачилтын компаниуд чанга яригчаар сануулж, журамласан зогсоолын мэдээллийг иргэдийн гар утсанд мессеж илгээдэг боллоо.

 

 

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “2015 онд баталсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг өнгөрсөн оны зургадугаар сард шинэчилсэн. Ингэхдээ жолоочид мэдэгдэхгүйгээр шууд ачдаг байсныг болиулж, гурван удаа чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудах шинэ заалт нэмэгдэж орсон. Дүрэм журмаа биелүүлээгүй дөрвөн компанийн үйл ажиллагааг зогсоосон. Цаашид ч иргэдэд мэдээлдэггүй дүрэм журмаа зөрчсөн компаниудад хариуцлага тооцно. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын ихэнх нь ямар дүрэм зөрчиж, автомашинаа хаана журамлуулснаа мэдэхгүй ийш тийш залгаж, цаг хугацаа алддаг учраас одоо гар утсанд нь мэдээлэл өгдөг боллоо” гэв.

 

Ажлын хэсэг энэ сарын 10-н хүртэл ачилтын компаниудад хяналт шалгалт хийх аж. Иргэд автомашинаа ачуулаад эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд нийслэлийн Автозамын хөгжлийн газарт хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм байна. Улаанбаатар хотод ачилт буулгалтын гэрээтэй 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт өнгөрсөн онд 350 гаруй өргөдөл гомдол ирсний ихэнх хувь нь мэдээлэл өгөхгүй тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг тухай байдаг байна.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
Яагаад худлаа шаагаад байгаа юм бэ
2022-10-28
МАНАЙ ҮХЭР МОНГОЛУУДАА УРЬДЧИЛЖ МЭДЭГДЭХ ЮМ БОЛ АЧИХ ХЭРЭГ ЮУ ВЭ?ХАРИН Ч БУШУУХУН АЧИХ ЁСТОЙ.ХАМГИЙН ГОЛ ЗҮЙЛ БОЛОХ ХОТЫН ТӨСӨВТ ОРОХ ЁСТОЙ МӨНГӨ ОРЖ БНА УУ ГЭДЭГТ Л БНА.ХЭН ДУРТАЙ НЬ АЧИЛТЫН КОМПАНИТАЙ БАЙЖ БОЛОХ ЕСТОЙ.УРАЛДААД АЧДАГ БУСАД ОРНУУДАД.АВИЛГА ХӨГЖСӨН МАНАЙХ ШИГ ОРОНД ХЭДХЭН КОМПАНИ БАЙЛГАХ СОНИРХОЛТОЙ АВИЛГАА АВЧ БАЙХЫН ТУЛД.
2020-01-08
Үгүй маш олон алдаатай зүйл байна. 1 машин ачих гэж байгаа ачилтын гэх нөхдүүд эхлээд цагдаагаар гарын үсэг зуруулцан наалтаа урьдчилан бэлдсэн байдаг, 2 Ачихаасаа өмнө 20 DB Хэмжигэдүүнээс дээш хэмжээгээр чангаар 3 удаа зарлан мэдэгдэнэ/яг үнэндээ бол маш намуухнаар чанга яригчаараа зарлдаг, энэ нь зориудаар мэдэгдэхгүй байх үйлдэл/, 3 Хөдөлгөөнд буюу тухайн машинын ачаад хөдөлсөний дараа гар утсанд мессэж ирнэ гэсэн байна Ачилтанд явдан ачигч машинууд үндсэндээ 20 секундэд л ачдаг үүн дээр нэмээд 30 секундыэ дараа ачиж явсан мэдээлэл ирнэ гэхээр үндсэндээ 1 минутын дараа тухайн авто машины өмчлөгч мэднэ гэсэн үг, Үндсэндээ 30км цагийн хурдтай явлаа гэхэд таны машин аль хэдийн 1.5 км зам туулсан байна гэсэн үг. бодит байдал ийм л журам гарсан байна даа.
2020-01-07
Маш зөв Амарсайхан дарга сайн ажиллаж байна амжилт хүсье
2020-01-07