Халиун бугын чив, тул загас тээвэрлэж явсныг илрүүлжээ
2020-01-10

Хөвсгөл аймгийн  харьяат  иргэн Н  2020 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 07:30 цагийн орчимд “Ховор амьтан”-ны жагсаалт /Монгол улсын  Засгийн  газрын 2012 оны 07 дугаар  тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан/-д  орсон  тул  загас гурван ширхэг, халиун бугын эд эрхтэн болох  чив таван ширхэгийг  тээвэрлэж явсныг Эмээлт дахь  шалган нэвтрүүлэх цэгт үүрэг гүйцэтгэж байсан Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах  албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн  алба хаагчид  илрүүлжээ.

 

 

Улмаар тул загас болон  бугын чивийг  түр хураан авч Мөрдөн байцаах албаны  Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар хүлээлгэн өгсөн байна.

 

Монгол улсын  Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 24.5-ийн 1 дэх хэсэгт

 

“... ховор амьтныг тусгай зөвшгөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”  гэж заасан байдаг.

 

 

Ховор, нэн ховор амьтдын тоо толгой сүүлийн арав гаруйхан жилд 70-90 хувь огцом буурч байна. Ховор амьтнаар ч зогсохгvй элбэг гэж vзэгддэг агнуурын ач холбогдолтой амьтад тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цөөрсөөр байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Явж явж нутгийн иргэд өөрснөө л хяддаг
2020-01-10
Zocnin:
Kanadad bol an agnah zowshoorliig tomoohon delguuriin buland l bj bdag Mongolcnuud orosuudtai tsug buga zagas bodon gahain and yawjl bdag Ireed kolbasa hiigeed l udiin tsaindaa awcnraad idej bgaa haragddag
2020-01-10
Zocnin:
Angiin zowshoorloo niited il bolgoj delguuriin neg buland ajilluulaacnee Mongol hun an agnah ashiglah erh bh heregteishdee Zagas bol oros ruu urscn bhaar barij l bh yostoi owliin zagascnlal gej bii shu dee ard irgediin setgehuid an agnuuriin zowshoorliig ariin haalgaarl awdag gesen oilgolt bgaad bna shuudee
2020-01-10