Plenum: ТИТЭМ ВИРУС БНХАУ-ын эдийн засагт цохилт өгнө
2020-01-29

 

 

Хятад дахь вирустэй тэмцэх арга хэмжээ нэгдүгээр улиралд эдийн засгийн үзүүлэлтүүдэд нөлөөлөх бөгөөд энэ нөлөөлөл илүү урт хугацааных ч байж магадгүй талаар South China Morning Post мэдээлжээ

 

Plenum судалгааны багийн үзэж байгаагаар титэм вирустай тэмцэх арга хэмжээнүүд нэгдүгээр улиралд эдийн засгийн өсөлтийг дөрвөн пунктээр бууруулж болзошгүй гэнэ. Мөн Хятадын жуулчны улирлын оргил үед нийгмийн эрүүл мэндийг хамгаалах салбарт хямрал нүүрлэсэн нь нөхцөн байдлыг улам хүндрүүлж байгаа юм.

 

БНХАУ-ын Засгийн газар баярын амралтын өдрүүдийг хоёрдугаар сарын хоёрон хүртэл дахин гурав хоногоор сунгасан бол вирусийн тархалтыг хязгаарлах үүднээс томоохон компаниуд хаалгаа барих эсвэл ажилтнуудаа гэрээсээ ажиллах үүрэг өгчээ. 

 

Ийнхүү баярын амралтын өдрийг сунгасан нь нэгдүгээр улирлоын үйлдвэрлэлийн нийт хэмжээг хоёр хувиар бууруулах гэнэ. Түүнчлэн Хубэй мужид вирусийн голомт болсон Ухань хот болон өөр 13 хотын тээврийн харилцааг зогсоосон нь үндэсний ДНБ-ийн өсөлтийн хэмнэлийг дахин 1,5 хувиар бууруулна гэж шинжээчид үзэж байна. 

 

Түүнчлэн тээврийн салбар асар их алдагдалд орохыг Plenum багийнхан анхааруулжээ. Хятадад дорны хуанлиар шинэ оны эхний өдөр агаарын болон төмөр замын тээвэр 40 хувиар буурсан байна. Энэ буурсан үзүүлэлт долоо хоногийн турш үргэлжилвэл оны нийт орлогын 6,4 хувь буюу 9,2 тэрбум ам.долларын хохирол амсана гэж шинжээчид тооцоолжээ.

 

Титэм вирусийн тархалтыг хязгаарлах үүднээс Хятадын бүхий л хотуудад нийтийн тээврүүдийг зогсоон, кинотеатруудыг хааж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Ингэснээр энэ салбаруудаас олох орлого эрс буурна гэж шинжээчид үзэж байна.

 

Энд дуулгахад, нэгдүгээр сарын 28-ны байдлаар БНХАУ-д шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо 4,5 мянгыг давж, харин нас барсан хүний тоо 106 болсон юм. Үхлийн аюултай энэ вирустэй тэмцэхийн тулд БНХАУ болон Эрүүл мэндийн үндэсний комисс 8,74 тэрбум ам.доллар зарцуулжээ.

 

ТИТЭМ ВИРУС: ХУУРАМЧ МЭДЭЭЛЛҮҮД болон

Ухань хотоос өгсөн БОДИТ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

ТИТЭМ ВИРУС: Халдвар авсан гурван эмч эдгэрчээ

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин