Монголд титэм вирус илрээгүй ч томуугийн дэгдэлт өндөр байна
2020-01-29

Эрүүл мэндийн яамнаас титэм вирустэй холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлыг хийж байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхий дахинд:

 

БНХАУ-ын эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр титэм вирусээр халдварласан хүний тоо 5974, нас барсан хүний тоо 142, сэжигтэй тохиолдлын тоо 9000-д хүрчээ. Дэлхийн бусад 16 оронд 56 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бол 976 хүн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж, 103 хүн бүрэн эдгэрсэн байна. 

 

Монголд:

 

Монгол Улсад титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байна. Тандалтын дөрөвдүгээр долоо хоногийн мэдээгээр Улаанбаатар хотод амьсгалын замын өвчлөл 14.2 хувийг эзэлж байна. 

 

ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарласан. Тусгаарласан иргэдийн биеийн байдал сайн байгаа. БНХАУ-аас халуурсан шинжтэй хилээр нэвтэрсэн 19 зорчигчийг ХӨСҮТ-д шинжлүүлснээс 14 хүний онош одоогоор үгүйсгэгдээд байна. 

 

2020 оны нэгдүгээр сарын 28-нд Улсын хилээр нийтдээ 1966 Монгол Улсын иргэн нэвтэрсэн. Холбогдох журмын дагуу тандалт шинжилгээг хийхэд сэжигтэй хүн илрээгүй байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Shinjilgee hiij chadahgui bgaa um bish uu Titem birus ilreegui gej bgaa bolovch haniad hursen huunii too ih hundrel ersdel ondor nas baralt hartsangui ondor bgaa um bish uu tiimd shinjilgee hiij chdaj bgaa isegederee anhaarah boloogui uu herev tetem birus ilresen tohioldolt yamar arga hemjee avah yaj emchleh imiin nootsn baigaa uu gedgee tootsooloochee
2020-02-13
Тархалт ихсээд үхээд байхад өмнөговь гашуун сухайт хилийн боомтоор нүүрэс тээвэр хийлгэж иргэдээ үхлийн зүгт илгээж байгаа нь ямар учир юм хилийн боомтоо хаагаач төр минь
2020-01-30
irgen:
mongol ih bohir hymyys ni ch ih bohir surchihsan…jil byr zovhon tomuugaar mash olon hyn yhdeg hogjson orond ch gesen
2020-01-29
Nnnnn:
Udahgui tomuu arilnaa. Bugd mask zuugeed uhamsar saitai sahilga bat ondor baigaa
2020-01-29