МАН Н.Номтойбаярын асуудалд "түдгэлзэж байна"
2020-01-29

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор УИХ-д хүргүүлээд байгаа. Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Ерөнхий прокурор нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн. Гэхдээ Н.Номтойбаяр ХНХ-ын сайд байхдаа албан тушаалаа ашиглан хууль бус шийдвэр гаргасан, мөрдөн байцаалтын явцад нууц задруулж байгаа нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд тусгагдсан.  Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг нууцын зэрэглэлтэй учир хаалттай хуралдаанаар хэлэлцэхээр байгаа ч эрхэм гишүүн нээлттэй явуулж өгөх хүсэлтийг гаргаад байгаа.

 

Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг 100 хувь дэмжсэн шийдвэр гаргасан. Халдашгүй байдлын дэд хороог ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ахалж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар бүрэлдэхүүнд нь байдаг. Өөрөөр хэлбэл, парламентад хамгийн олон удаа сонгогдсон, хамгийн туршлагатай түшээдээр Халдашгүй байдлын дэд хорооог ахлуулдаг. Тиймээс энэ дэд хорооны таван эрхмийн үг, шийдвэр аль ч парламентад “хууль” гэж болохоор.

 

Харин Хуульзүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргана.

 

Нөгөөтэйгүүр УИХ дахь АН-ын зөвлөлийн тухайд Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалгуулахыг Ерөнхий прокурорын саналыг дэмжиж байгаа. Тэд Г.Батхүү агсны хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Учир нь Г.Батхүү агсны гэр бүлийнхэн энэ асуудлаар УИХ-д нээлттэй захидал хүргүүлээд байгаа.

 

Эрх баригч  хүчин МАН-ын бүлэг Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалд тодорхой шийдвэрт өнөөг хүртэл хүрээгүй, цаг хожсоор байгаа.  МАН-ын дарга У.Хүрэлсүх Н.Номтойбаяр гишүүнийг “өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөөд шалгуул” гэсэн чиглэл өгсөн байна лээ.  МАН-ын даргын шаардлагыг гишүүн хүлээж аваагүйгээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн байр суурь ч нэгдмэл биш байгаа бололтой.

 

Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа энэ өдрүүдэд  үнэмлэхүй олонхи 65-уулаа сонгогдсон эрх баригчид парламентын нэг суудлаа нөхөөгүй хоосноор ээлжит сонгуулийг угтаж байгаа. Үүнтэй зэрэгцээд Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналд эрх баригчид дотроо түдгэлзсэн байр суурьтай байгаа нь дэд болон байнгын хорооны шийдвэрээс харагдаж байна.

 

Цаашлаад Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй ч ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхгүй, намын гишүүнчлэлээс нь чөлөөлнө гэсэн яриа гарсан.  Улс төрийн хүчин гишүүнчлэлээсээ чөлөөлах үү, сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах уу гэдэг МАН-ын, тэр дундаа намын даргын бүрэн эрх. Харин хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй ч мөрдөн байцаалтын ажилд саад болсон үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ-д санал хүргүүлсэн Ерөнхий прокурорт ямар хариу өгөх нь парламентын, төрийн мэдлийнх. Энэ өнцгөөсөө эрх баригч хүчин парламентын гаднах намын даргын өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх үү, УИХ-ын хэмжээнд шийдвэрээ гаргах уу гэдгийг олон нийт ажиглаж байна.

 

Ямартай ч цаг хугацаатай  асуудалд парламент энэ долоо хоногт шийдвэрээ гаргаад, прокурорт хариу өгнө.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Номтойг хөөвөл МАН-ын их юм ил болно доо. ХҮК араа даахымуу. ХҮК хаанаас их мөнгөтэй болчихоод АТМ-ээ халаад байгаан бол кккк
2020-01-30
зочин:
Н.Номтойбаярыг үлдээх ажиллагаа”-нд өөрсдийгөө шударга үнэний дуу хоолой гэж тодорхойлдог “ШИНЭ НАМ”-ын Л.Болд, Ж.Батзандан нар нэгдсэн гэнээ. Ичиг ичиг. Тэд сонгуулийн мөнгөө босгох гээд юм юм үзэж байна даа
2020-01-30
зочин:
MAN-iin shudarga gishuudee, Dornodiin irgedee eh oronch huugee ta nar hamgaalaach. Olon jil turd suuhdaa ulsaa hudaldsan hogiin garuud zunduu bn shuu> Tedniig il bolgoj namaasaa huuj namaa tsewerleye
2020-01-30
зочин:
Би Дорнодын иргэн. Түүний тусалсан хүн, аварсан амь тоогоо алдсан шүү. Тэглээ гээд тэр хэзээ ч энэ тухайгаа ярьдаггүй юм
2020-01-30
зочин:
Тагнуулын дарга уг нь зөв л юм ярьж байсан даа. Номтойбаяр л өөрийгөө өмөөрөх үг хэлэхгүй байсаар худлаа зүйл үнэн болох гээд бгаан бишүү
2020-01-30
зочин:
J.Enhbayar, Murat, Sodbaatar geed huugduh gishuud zunduu bnaa te
2020-01-30
зочин:
Bas JDU hussan gishuud
2020-01-30
зочин:
Намаас гаргах шалтгаан нь зодоон гэсэн үү. Хэрэв тийм бол Баярсайханыг шанаадсан ХҮК бас хөөгдөх ёстой биз дээ
2020-01-30
зочин:
Ene namaas huuh hun zunduu bainaa^ Hurelsuhiig huumuur bna
2020-01-30
зочин:
Авах үедээ зөндөө л авсан байх даа энэ хүнээс. Энэ хүн ч өглөө гэж гоншигоноогүй байлгүй. Одоо авалтгүй баяжсан хэсэг хүмүүс байна. Авахыг хүсч кнопоо зарж байгаа өөр бусад намын хэсэг нөхөд ч бас байна хахаха
2020-01-30
зочин:
Аюултай цагт нөхрөө хаядаг хүн хамгийн муу нөхөр МАНГАР МАН
2020-01-30
зочин:
Yum bolgoniig haraar budah shaardlagagui shuu. Ene hund hiisen buteesen zuil baidag l bailgui dee
2020-01-30
зочин:
Жижиг сажиг юмаар хөөцөлддөггүй, байгаагаараа байдаг, дүр эсгэж чаддаггүй гар бна л даа
2020-01-30
зочин:
Zandan, Bold metiin garuud knopoo hudaldaj baina daa. Humuust uhaantai haragdaj shudarga yos yarichihaad yas yuman deer songuuliin munguu bosgoh geed chichreed dairchih yumaa sdaanuud!!!!!
2020-01-30
зочин:
Энэ муу Оюун-Эрдэнэ ч дээ. Номтын суганы үё болж их л гүйсэн дээ. Одоо гэтэл яасан би үхэхээр чи үх гээл явжийшд. Хогийн баагий
2020-01-30
зочин:
Tagnuulch baisan gee biz dee. Tegeed uuriiguu hamgaalah barinmt tsugluulj baigaagui yumuu^ bi buruugui geed zorigtoi heleech
2020-01-30
зочин:
Nasaaraa said hiisen uwguchuul ard ni tsewerhen uldlee dee
2020-01-30
зочин:
Odoo JDU-chdee huuguuch
2020-01-30
зочин:
МАН-ын мөнгийг нь ашиглаж ашиглчихаад бараг явдаг АТМ болгож байсан байж одоо хаячихаж байгаамуу тэ. Энэ муу улстөрч хогийн юм дөө
2020-01-30
зочин:
Amidral deer ug ni mujik yum baigaa shdee
2020-01-30
зочин:
Монгол улсад асар хэрэгтэй байсан Дампуурсан нийгмийн даатгалын санг хөрөнгийн биржтэй холбоо биз дээ. Тэрний хүчинд нийгмийн даатгал, ажлын байрыг нэмэгдүүлэх салбар хоорондын цогц бодлого, халамжийг танан хөдөлмөр эрхлэлт нэмэгдээ биз дээ МАНГАРУУДАА
2020-01-30
зочин:
Huuli zuin said ni hudlaa yaruhaas tsaashgui
2020-01-30
зочин:
Номтойбаяр Ноомой баяр байсан бол хэн ч оролдохгүй дээ. Омголон залуу нас ч хэцүү юм дөө
2020-01-30
зочин:
Одоо нээх худлаа шударга үнэний дуу хоолой болоод байгаа МАН-ын мангарууд Номтойбаярын мөнгөөр улстөрд гарчаад одоо жийж энэтэр. Муусайн юмнууд ичиж амьдраасай
2020-01-30
зочин:
Zodoldloo gej huuj baigaa bol huchin hiisen* ulsiin mungu hulgai hiisen humuus ni yah weeeee^^^ Ene asuudlaa shiideecheeeee
2020-01-30
зочин:
Би Дорнодын иргэн. Түүний тусалсан хүн, аварсан амь тоогоо алдсан шүү. Тэглээ гээд тэр хэзээ ч энэ тухайгаа ярьдаггүй юм
2020-01-30
зочин:
Эрхээрээ хатсан тэнэг бацаанд шанаа өгсний төлөө шийтгэдэг болцымуу тэ. Монгол эрчүүд үнэн шальчигасан болж дээ
2020-01-30
зочин:
Хүмүүс Номтойг жудаггүй л гээд бхын. Би лав жинхэнэ билэг танхай эр хүн гэж бодоод бгаа. Дээр үеийн шилийн сайн эр гэхиймүү хаашайн ккк
2020-01-30
зочин:
Tagnuulch baisan gee biz dee. Tegeed uuriiguu hamgaalah barinmt tsugluulj baigaagui yumuu^ bi buruugui geed zorigtoi heleech
2020-01-30
зочин:
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэж “эсэргүү” нөхөр бий. Намын дарга У.Хүрэлсүхтэйгээ тааруухан харилцаатай чуулган дээр үзэлцээл байдаг болохоор ХҮК намаасаа хөөж өшөөгөө авч байна
2020-01-30
зочин:
Одоо тэгээд МАНГАРУУД намаасаа хөөчихөөр сайхан харагдахуу тэ. Би үхэхээр чи үх гээл үзэж тарчихын бна л даа
2020-01-30
зочин:
AN MAN-GUI ADULHAN NOWSHNUUD. NEGIIGEE YAWUULAH GEJ ZUTGEJ BAHAAR BUGD ZAILAACH
2020-01-30
зочин:
ХҮК-д таалагдаагүй Бачка болгоныг гаргаад байвал энэ намд хүн үлдлээ юу. Нэг хүнийг тахин шүтэхээ гэж 100 жилийн настай намын мөхөл айсуй
2020-01-30
зочин:
Намаасаа хөөгөөд МАН сайхан харагдлаа юу. бузар булай ихтэй насаараа төрийн мөнгө идсэн хөгшчүүл нь залуу үеэ дарах гэж их үзхиймаа
2020-01-30
Shudragaa ch hat. Maniac sadist gevel taarna.
2020-01-29
Shudragaa ch hatdaa. Maniac sadist gevel taarna.
2020-01-29
Shudarga zaluu gishuun:
Shudarga zaluu MAN gar namaas garsan ni deer
2020-01-29
Shudragaa ch hat. Maniac sadist gevel taarna.
Shudragaa ch hatdaa. Maniac sadist gevel taarna.
Иргэн:
Албан тушаалтны хэрэг болгон нууцын зэрэглэлд багтдаг бололтой юмаа даа. Иргэн бүр тэгш эрхтэй гэдэг үндсэн хуулийн заалт хаагуур нь явж байнаа. Үндсэн хуулийн заалт нь ингээд зөрчигдөөд байхаар үндсэн хууль нэмэлт өөрчлөлт гээд баахан ажил болсондоо. Тэр нь ер нь ард иргэддээ хэрэг болж байна уу? Аан
2020-01-29
irgen:
MAN songuuliar toroos zeverleh heregtei
2020-01-29
Түдэглзүүлэхгүй бол:
МАН СӨНӨНӨ
2020-01-29
Зочин:
ЗА ЗА ЮУН ОЛОН ЮМ ЯРИХ ЭРГЭЛЗЭЖ ТЭЭНЭГЭЛЗЭХ ЮУ БН ШУУДХАН ТҮДГЭЛЗҮҮЛЭЭЧ
2020-01-29
naad nomguy nukhriig chini namaasaa gargachikhajee , zuw duu
2020-01-29