О.Баасанхүү: Та нар намын даргадаа Сүхбаатар аймагт тойрогт нэмж өглөө
2020-01-30

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу 29 тойрог 76 мандаттайгаар төлөвлөжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

 

-Тухайн үедээ эзэн хааны нутаг гээд н.Гарамгайбаатар гишүүн гурван мандаттай болж байсан. Тэр үед МАН эсэргүүцэж байсан. Гэтэл одоо танай нам гурван мандатаар нь байлгаад байх юм. Танайх гурван мандат байтугай хоёр байхад нь ард нийтийнхээ хүсэлтийг авч чадаагүй. Хэнтийд гурав байтугай хоёр байхад хангалттай. 

 

МАН нийслэлд мэдээлэл их байгаа учир зугатаагаад байна гэж бодож байна. Орон нутгийнхныг доош нь хийж болохгүй. Та нар Хэнтийд очих ямар ч нүүр байхгүй. Сүхбаатарт тойрог нэмж, намын даргадаа өгөх гэж Булган, Говь-Алтайд тус тус нэг тойрог нэмж байна. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: 

 

-УИХ-ын сонгуулийн хуулийг О.Баасанхүү бид нар хамтарч боловсруулан баталсан. Хүн амын тоо  чухал хүчин зүйл ч газар нутгийн хэмжээ, төвөөс алслагдсан байдлын харгалзан үздэг. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-УИХ бол сенат биш төлөөлөгчдийн танхим. Төлөөлөгчдийн танхим хүн амыг төлөөлдөг. Хүн амд хуваагддаг. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: 

 

-Бид баталсан хуулиа л дагана. Та 1992 оны сонгуулийн хуулийг батлалцсан. Таны заасан замналын дагуу л явж байна. Улаанбаатар хотын мандатын тоо 2012 он хүртэл 20 бсан. Харин 2016 онд 28 мандаттай байсан. Одоо бид 2020 онд 24 мандаттай болгож байна. 

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: 

 

-УИХ-ын гишүүн бүх ард түмний элч төлөөлөгч мөн гэж Үндсэн хуулинд заасан. Нийслэлчүүд рүү нулимж байдгаа боль. Хүн амын тоогоо хар. Нэг дүүрэг гурван аймагтай тэнцэж байна. Гэтэл 70-80 мянган хүнтэй аймагт гурван мандат өгдгөө боль. 

 

-Та хөдөө битгий яваарай. Ховдод очоод би Ховдынх гээд, Архангайд очоод би Архангайх гээд ямар сайхан нутаг вэ гээд явж байна. Бид хуулиа л барьж байна. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа санал хураалт явууллаа. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолыг гишүүдийн олонхийн саналаар батлав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
2020-01-31