ШӨХТГ: Импортоор оруулж ирсэн 278 мянган амны хаалтыг борлуулж дууссан
2020-01-31

ШӨХТГ-аас титэм вирустэй холбоотойгоор амны хаалт, ариутгагч бодисын худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн дунд хийсэн хяналт шалгалтын талаар сэтгүүлчдэд өнөөдөр /2020.01.31/ мэдээлэл хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батцэцэг "Эм эмнэлгийн хэрэгслийн худалдаа эрхэлдэг томоохон аж ахуй нэгжүүдийн дунд шалгалт хийсэн. Нэгдүгээр сард тус аж ахуй нэгжүүд 278 мянган амны хаалтыг импортоор оруулж ирсэн байна. Титэм вирусын халдвар дэгдэлт хурдацтай тархаж буй энэ үед амны хаалтыг нөөцлөн хомсдол үүсгэж зохиомлоор үнийн хөөрөгдөл үүссэн зөрчил ирээгүй бөгөөд импортоор оруулж ирсэн бүх амны хаалтыг зах зээлд нийлүүлж дууссан байна. Монгол Улсад зөвхөн "Мөнхийн тун" ХХК амны хаалт үйлдвэрлэж байгаа. Тус компани өдөрт дунджаар 40 мянга орчим амны хаалт үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна" гэлээ.

 

Мөн зарим эмийн сангаас амны хаалт борлуулах үнэ тодорхойгүй нөхцөл байдал илэрсэн байна. Тухайлбал "Метро молл" худалдааны төвд байрлах "Монос"-ын эмийн сангаас өчигдөр /2020.01.30/ хэдэн төгрөгийн ямар маск зарж буй нь тодорхойгүй нөхцөл байдал гарсан. Зарлагын падан дээр 3600, 5700 төгрөгийн үнэтэй маск мэт боловч үнэндээ 2500 төгрөгийн үнэтэй худалдаалдаж буй маск мэт үнийн талаар бодитой мэдээлэл өгч ажиллаагүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэ мэтчилэн иргэдээс үнийн бодит мэдээллийг өгөхгүй байна гэдэг гомдол ШӨХТГ-т ихээр иржээ.

 

Иймд энэ төрлийн зөрчил гаргасан эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг цуцлах, торгууль ногдуулахаар ажиллаж байгаа аж. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Иргэн Бат:
ЭМЯ зөвхөн өөрсдөдөө авилга авдаг ганц компани яриад байна.Маск хийдэг хэд хэдэн үйлдвэр байгаа.Шударга өрсөлдөөн юу ч хийж чадахгүй ээ.Худлаа торгоно гэхээс торгож ч чадахгүй кк.
2020-01-31
irgen:
archaagui tortei mongol uls….yadaj amnii haaltaa ch oorsdoo uildverlechihej chadahgui arai dendyy umaa, ene ulsad nyyrs zarahaas oor chaddag um baina uu er ni
2020-01-31
irgen:
archaagui tortei mongol uls….yadaj amnii haaltaa ch oorsdoo uildverlechihej chadahgui arai dendyy umaa, ene ulsad nyyrs zarahaas oor chaddag um baina uu er ni
2020-01-31
!!!!!!!!!!!!:
Ajlaa sain hii Lhahwa ! Chi amnii haalt ene ter borluulaltand oroozoldohui ee! Une het hoorgoj zarj baigaatai l temzee !!!!
2020-01-31
Өөөө зайлуулаа Зах дээр очоод хардаа нөгөө амны хаалтыг чинь 1 ширхэг нь 1000 төгрөг гээд багсайтал барьчихаад зараад удаж байноо уг нь 1 ширхэг нь 200 төгрөг биз дээ? Эмийн сангууд чинь цөөхөн хэдэн маск зарсан болоод үлдсэнийг нь дамлаж байна даа хө ШХӨТ ГАЗАР ГЭЭД БАЙГАА ШҮҮ ТЭГЭЭД
2020-01-31
зочин:
Малаа чиний хийх ёстой ажил биш шүүдээ ажиллаа мэдэггүй ийм малаар яах гэж ажил хийлгэдэг байина
2020-01-31
Eeeeeee:
Zailuuuuuul,tsarai muutai huur be! Darga genuuuuuu shit
2020-01-31