ТИТЭМ ВИРУС: БНХАУ-д амиа алдсан хүний тоо 259 болжээ
2020-02-01

Өнгөрсөн оны сүүлээр Хятадад дэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн тархалт, нөхцөл байдлын талаар БНХАУ-ын эрх баригчид цаг алдалгүй мэдээлж байгаа. Хоёрдугаар сарын нэгний бямба гаригийн байдлаар шинэ титэм вирусийн тархалтын талаарх ээлжит мэдээллийг өгснийг Синхуа дамжууллаа. 

 

Тодруулбал, Хятадад шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн өвчний халдвар авсан хүний тоо 11.7 мянгад хүрч, 259 хүн нас барсан талаар БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудлын Улсын хороо мэдэгдсэн байна. 

 


Тус хорооны мэдэгдсэнээр хамгийн их өвчлөлтэй бүс нутаг нь  урьдын адил Хубэй муж ( халдвар авсан 7.1 мянга, нас баралт 249) болон энэ мужийн төв Ухань хот байгаа бол үүний араас Жэцян, Гуандун, Хэнань мужууд багтаж байгаа аж. 

 

Бээжин хотод халдвар авсан 139 хүн байгаа бол нэг нас барал бүртгэгдсэн юм. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene chin busad virusiig bodvol mash hurdtai tarhaj baina geed baina shyy
2020-02-01