ЭМЯ: Дархан-Уул аймагт титэм вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн
2020-02-05

Эрүүл мэндийн яамнаас титэм вирусийн тархалтын талаар ээлжит мэдээллийг хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ДЭМБ-ын зүгээс дэлхий дахинаа титэм вирусийн халдвар эрэгтэйчүүдэд давамгайлж байгаа бөгөөд нэг сартай хүүхэд болон 97 настай иргэнд халдвар тархсан тул бүх насныхан сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д 2020.02.03-ны өдөр нэг иргэн тусгаарлагдсан. Энэ иргэний лабораторийн шинжилгээний хариу сөрөг гарсан буюу титэм вирусийн халдвар илрээгүй. Мөн нэгдүгээр сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирээд Дархан-Уул аймагт очсон нэг иргэнийг тусгаарлан хянаж байна. 2020.02.04 ны өдөр ХӨСҮТ-д нэг иргэнийг эмчийн хяналтад авсан. Үүний хариу маргааш гарна" гэв.

 

Дархан-Уул аймгийн иргэн халуураагүй зөвхөн ханиалгасан шинж тэмдэг илэрсэн учир өөрөө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар эмнэлэгт хандсан аж. Уг иргэнээс шинжилгээг авч ѳнѳѳдөр ѳглѳѳ ХѲСҮТ-рүү хүргэжээ. 

 

ХӨСҮТ-д Японоос оруулж ирсэн 100 гаруй оношлуурийг ашиглаж байгаа аж.

 

БНХАУ-аас бусад оронд гарч байгаа халдварын тохиолдол БНХАУ-д аялсан түүхтэй байгаа учраас халдварын голомтод бүс нутгаас ирсэн иргэдэд 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлан ажиглаж халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

 

Титэм вирусийн тохиолдлын тоо дэлхий дахинаа 24 мянга 483-т хүрч, нас баралт 491, эдгэрсэн хүний тоо 892 болж нэмэгджээ. БНХАУ-аас гадна

 

Сингапур

Тайландын Вант улс

Непал

Япон

БНСУ

Араын нэгдсэн Эмират улс

Вьетнам

Малайз

Филиппин

Камбожи

Шри-Ланка

Энэтхэг

Австрали

Канад

АНУ

ОХУ

Франц

Испани

ХБНГУ

Финлянд

Швед

Их Британи зэрэг улсад титэм вирусийн халдварын тохиолдол бүртгэгджээ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
gaduur olon niitiin arga hemjee zohiohiig horigloh heregtei shdee, medegdehgui orood irzen hichneench hyn baigaag medehgui shdee….!!!!! Bainga anhaaruulah heregtei
2020-02-05
Үнэн үг:
Анааруулга, сануулага, болгоомжлолоо сулруулж болохгүй. Аюул хаяанд байхад мэргэжлийн байгууллагууд нийгэм юу гэх бол гэж айж, ичээд, зовоод байх шаардлаггүй. Манайхны хамгийн их тэнэдэг хөрш оронд аюул нүүрлээд, олон зуун Монголчууд орж ирж байхад хяналт, хорио цээрээ чанга хэрэгжүүлэх ёстой. Монголчууд хэнэггүй дээр нь нийгмийн хариуцлаггүй шүү.
2020-02-05
ЭНЭ МЭДЭГДЛЭЭ ЖААХАН ӨӨР БАЙДЛААР ХИЙВЭЛ ЗҮГЭЭР САНАГДАХ ЮМ. НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ ТООЦОЖ МЭДЭЭЛЭЛ ӨГДӨГ БОЛМООР БАЙНА. ХЭТ СЕНСАЦЛААД Ч БАЙГАА ЮМ ШИГ ЭСВЭЛ ХЭТЭРХИЙ ИХ МЭДЭЭД ӨӨРСДӨӨ ОРУУЛЖ ИРЭХГҮЙ БАЙГАА Ч ЮМ ШИГ. БАС ХҮМҮҮСИЙГ АЙЛГАЖ МЭДЭЭЛЭХ ХЭРЭГГҮЙ.НЭГЭНТ ОРООД ИРВЭЛ СҮЙРЭЛТЭЙ Л НҮҮР ТУЛНА.
2020-02-05
ЭНЭ МЭДЭГДЛЭЭ ЖААХАН ӨӨР БАЙДЛААР ХИЙВЭЛ ЗҮГЭЭР САНАГДАХ ЮМ. НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ ТООЦОЖ МЭДЭЭЛЭЛ ӨГДӨГ БОЛМООР БАЙНА. ХЭТ СЕНСАЦЛААД Ч БАЙГАА ЮМ ШИГ ЭСВЭЛ ХЭТЭРХИЙ ИХ МЭДЭЭД ӨӨРСДӨӨ ОРУУЛЖ ИРЭХГҮЙ БАЙГАА Ч ЮМ ШИГ. БАС ХҮМҮҮСИЙГ АЙЛГАЖ МЭДЭЭЛЭХ ХЭРЭГГҮЙ.НЭГЭНТ ОРООД ИРВЭЛ СҮЙРЭЛТЭЙ Л НҮҮР ТУЛНА.
2020-02-05