Гандан орчимд гарсан галыг бүрэн унтраажээ
2020-02-06

 

Нийслэлийн Онцгой байдлын газарт 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21:56 цагт Баянгол дүүргийн  16 дугаар хороо, Туулын 2 дугаар гудамжинд гэр хаус шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна.

 

Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, галыг бүрэн унтраажээ.

 

Дуудлагын дагуу очиход иргэн Г-ын 14х30 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн дээврийн хэсэг, 5 ханатай 2 гэр тус тус шатаж байсныг унтраасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
UNUUDUR CHINI 6/2 biz dee,
2020-02-06