Пелоси: Трамп Америкийн ардчиллын аюул занал болсон хэвээр

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импичментийг зарлахтай холбоотой ажиллагаа Сенат түүнийг зөвтгөснөөр дууссан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Үүний дараа, импичментийн ажиллагааг анхлан эхлүүлсэн, Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнөөгийн төрийн тэргүүнийг Америкийн ардчиллын хувьд аюул занал хэвээр үлдлээ гээд, импичментийн эсрэг санал өгсөн сенатчдыг буруу үйлдэл хийсэн хэмээжээ.
"Өнөөдөр Ерөнхийлөгч болон сенатын бүгд найрамдахчууд хууль ёсыг уландаа гишгэж, манай Үндсэн хуулийг ганхууллаа" хэмээн Нэнси Пелоси мэдэгджээ.
Түүнчлэн Трамп " өөрийгөө хуулиас дээгүүр гэж үзэн, хүссэн үедээ сонгуулийг хахуульдан өөрчилж болно гэдэгтээ итгэлтэй байгаа тул тэрбээр Америкийн ардчиллын байнгын аюул занал хэвээр үлдэж байна" хэмээсэн байна.
Трамп Пелоситой гар барихаас татгалзаж,
Пелоси хариуд нь Трампын мэдэгдлийг олны өмнө уржээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ