Төрийн албаны зөвлөлтэй холбоотой ямар нэгэн бичиг АТГ-т ирээгүй
2020-02-07

 

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ТАЗ-ийн IT –ийн ажилтнууд шалгалтад тэнцээгүй иргэдийг тэнцүүлсэн, оноо нэмсэн асуудал тогтоогдсон байна. Уг шалгалтыг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хийсэн. Улмаар хэргийг АТГ татаж авсан гэх мэдээлэл цацагдсан билээ.

 

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “ЦЕГ, ТАЗ хамтран ТАЗ-ын шалгалтын системд хамтран хяналт, шалгалтыг хийсэн” гэсэн тайлбарыг өглөө.

 

АТГ-т энэ талаар ямар нэгэн бичиг ирсэн эсэх талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс тодруулахад “Ямарваа нэг хэрэг байгаа бол хэргийн харьяалалыг тогтоох эрх хэмжээний асуудал бол прокурорын байгууллагын асуудал. ЦЕГ-аас энэ талаар ямар нэгэн албан ёсны мэдээлэл хийгээгүй байна,. Мөн манай байгууллагад энэ асуудалтай холбоотой ямар нэгэн бичиг одоогоор ирээгүй байна. Холбогдох байгууллагууд нь энэ талаар ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байхад хэвлэлийнхэн энэ асуудлаар сенсаци хийх хэрэггүй байх” хэмээн хэллээ.

Shuud.mn
Сонин хачин
Төрийн албаны шинэчлэл нэрийн дор болсон болоогүй цаас хийлгэдэгээ болиоч ээ. Сүүлийн үед гүйцэтгэлийн төлөвлөгөө нэртэй шинэлэг зүйл юм байхаа. Цаас, хор, цаг хугацаа үрсэн үйл ажиллагаанд шилжлээ. Бүтээлч бодитой, гарт баригдаж, нүдэнд харагдах ажил шаардахын оронд цаасан буу хийдэг арга барилд шилжлээ.Энэ хөгжил үү. Өмнө нь үр дүнгийн гэрээ гээд нэг юм хийж байгаад урамшууллаа өгч чадахаа болиод больсон.
2020-02-10