ШУУД: Гэртээ өөрийгөө тусгаарлаж ажиглаж сурах хэрэгтэй
2020-03-01

 

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн ХӨТСА-ийн дарга А.Амбасэлмаа нар оролцлоо. Шинэ коронавирусийн халдвар дэлхийн 58 оронд гарч өвчлөлийн тоо нэмэгдсээр байгаа аж. COVID-19-ийг маш өндөр эрсдэлтэй гэж ДЭМБ үзэж байна. 

 

ДЭМБ-ын бүсийн сайдуудын цахим хурал болжээ. "Вирус бүрэн тодорхой болоогүй байна.Дэгдэлтийн нөхцөл байдал өөрчлөгдөж, гэр бүл, найз нөхдийн дотор халдвар үүсч байна. Нийт хүн амд чиглэсэн мэдээлэл чухал байна. Гэрт нь тусгаарлан өөрийгөө ажиглах чиглэлээр сургах хэрэгтэй" гэдгийг ДЭМБ-аас зөвлөмж өгчээ. 

 

Гэртээ өөрийгөө тусгаарлахдаа гараа сайтар угаа, амны хаалтаа зүү, халуун хоол хүнс хэрэглэ, гэртээ зочин урихгүй байх хэрэгтэй. 

 

Манай улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 11 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийж байгаа аж.

Н.Энх

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Гэртээ өөрийгөө тусгаарлаж гадагшаа огт гардаггүй эрүүл саруул хүмүүс нийгэмд байдаг болов уу.
2020-03-01