Ухань хотоос оюутнуудыг тээвэрлэсэн нисэх бүрэлдэхүүнийг шагнав
2020-03-03

 

БНХАУ-д тархаад байгаа шинэ төрлийн титэм вирусын голомтод бүс болох Ухань хотод Монгол Улсын 32 иргэн тусгаарлагдаад байв. Эдгээр иргэнийг хоёрдугаар сарын 1-ний өглөө эх оронд нь авчран ХӨСҮТ-д тусгаарласан билээ.

 

Ухань хот руу тусгай үүргийн онгоцоор нислэг үйлдсэн нисэх бүрэлдэхүүний 15 хүн хүнийг өнөөдөр /2020.03.03/ Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан шагнаж, урамшуулсан байна.

 

COVID-19 (Корона) вирусын халдварын голомт БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон Монгол иргэдээ эх оронд нь авч ирэх төр засгийн шийдвэрийг иргэний зориг гарган амжилттай биелүүлсэн "МИАТ" ТӨХК-ийн Г.Баатарцогт даргатай нисэх баг бүрэлдэхүүнийг зам тээврийн салбарын шагналаар шагнаж урамшуулжээ.

Shuud.mn
Сонин хачин
Ажлаа л хийж бгаа шүү дээ
2020-03-07
yajaan bol
2020-03-07
хаха:
баахан вирус тээж ирсэн гэж шагнаад бгаамуу дайн байлдаанд явсан биш зүгээрл ажилнь шдээ тэнэгтэж өгөхиймаа
2020-03-04
Suraa:
Bayr hurgie
2020-03-04
Оюун:
Баяр хүргий Та гардаг эрүүл энхийг ажилд н өндөр амжилт хүсэн ёрөөё
2020-03-04
Зочин:
Энэ арай биш ээ. Бусад орон ихгэхгүй л байгаа шүү дээ
2020-03-04