Онхолдсон автомашины зорчигчдыг эсэн мэнд гаргажээ
2020-03-04
Гэрэл зургийг MPA.mn

 

Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн Зах булаг гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 75 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км/ Ховд аймгийн Манхан сумын Жаргалант сумаас Мөнххайрхан сумын төв рүү зорчиж явсан иргэн Э-ын УАЗ-469 загварын 6 зорчигчтой автомашин осолджээ.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашинтай 13:25 цагт замын хяналтын постны цэгээс хөдлөн, 1 км замыг туулан 13:27 цагт очиж 25 минут ажиллаж, 6 зорчигчийг авран сумын эрүүл мэндийн төвийн их эмчид шилжүүлэн өгсөн байна.

 

Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн Ганц модны доод билүү гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км, сумын төвөөс баруун зүгт 10 км/ Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн М-ын Приүс-20 загварын 4 зорчигчтой автомашин осолдсон байна.

 

Ослын дуудлага мэдээллийн дагуу 2020 03.03-ны өдрийн 14:25 цагт тус аймгийн Түдэвтэй сумын Цагдаагийн тасгийн 4 алба хаагч, 1 автомашинтай 14:35 цагт замын хяналтын постны цэгээс хөдлөн, 10 км замыг туулан 14:50 цагт очиж 25 минут ажиллаж 4 зорчигчийг аварч гарган Нөмрөг сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.

 

Мөн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 8 км/ Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан иргэн Д-ын “Тоёота приус-10” загварын 5 зорчигчтой автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон тухай дуудлагыг 03.03-ны өдрийн 13:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 16:21 цагт очиж, 1:29 цаг ажиллаж аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Өлзийт сумын эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна. 

 

Shuud.mn
Сонин хачин