Д.Нямхүү: Ремаксийн ажилчдаас COVID19 илрээгүй
2020-03-09
Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.09/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.

 

ДЭМБ-ын мэдээллээр өнөөдрийн байдлаар COVID-19 вирусийн халдвар дэлхийн 105 улсад тархаж, 105586 тохиолдол бүртгэгджээ. Дэлхий дахинаа сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр найман оронд вирус тархаж, дэлхийн хэмжээнд 98 хүн нас барсан байна. Хамгийн том дэгдэлт Итали улсад явагдаж байгаа бол БНСУ-д шинэ тохиолдлын тоо буурчээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Шинэ тохиолдол болгоны 60 гаруй хувь нь өвчлөл гарсан улс оронд аялсан өгүүлэмжтэй хүмүүс байгаа аж. Тиймээс өвчлөлийг тархааж буй нэг гол хүчин зүйл нь голомтод улс оронд аялж байгаатай холбоотой. Онгоц зэрэг битүү агааргүй орчинд, ойрхон цагаар шахаж суун олон цагаар зорчдог нь өвчлөл тархах эрсдэлийг үүсгэж байна гэж үзжээ. Тиймээс гадаад улс оронд аялахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө. 

 

Мөн манай улсын иргэд гараа угаах, маск зүүх зэрэг энгийн зөвлөмжүүдийг сайтар сахиж буйн үр дүнд бохир гараар дамждаг цусан суулга, гэдэсний халдварт өвчин, салхин цэцэг, гахайн хавдар зэрэг өвчлөл сүүлийн гурван жилийн дунджаас 2-3.5 дахин буурсан үзүүлэлт гарчээ. Тэгэхээр халдварт өвчин гэдэг эрүүл мэндийн байгууллагаас биш иргэд олон нийтийн ариун цэвэр сахилтаас ихээхэн шалтгаалдаг байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Манай Улсын хувьд өнөөдрийн байдлаар 500 иргэн ажиглалтад байна. Берлин-Моска-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 82 иргэн ирснээс Япон Улсад зорчсон хоёр хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 96 зорчигч ирснээс сэжигтэй тохиолдол гэж үзэн 12 иргэнийг ажиглалтад авчээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д 2020.03.07-ны өдөр тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээний хариугаар COVID-19 вирус илрээгүй. Мөн "Ремакс" компанийн ажилчдаас вирус илрээгүй. Тусс компанийн ажилчдыг тусгаарлан ажиглалтыг үргэлжлүүлж байна. Иргэд, олон нийт хэрэгжүүлж болох маш амархан зөвлөмжийг зааж өгөөд байхад хэрэгжүүлэхгүй, эсэргүүцэх маягтай байгаа нь бидний ажилд болон Монгол Улсын аюулгүй байдалд нөлөөлж байна" гэдгийг онцоллоо.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хэлгүйчүүдийн хэлмэрч бүр дүрдээ орчихжээ. Арай төлөв баймаар юм.
2020-03-15
Amnii haalt:
Ene zarim emiin sanguudaar zarj baigaa masknuudaa shalgamaar yum yamar ch shaardlaga hangaagui aimaar Tom uutan dotroo ustei ch baih shig zavaan bolimoor yumaa yamarvaa neg buteegdehuuniig zarj bol chanar standarttai bailgamaar baina!!!! Mongonii toloo hamaagui yum zarahaa bolivol taarna!!!!!!!!!
2020-03-09
Mask:
Ene zarim emiin sanguudaar zarj baigaa masknuudaa shalgamaar yum yamar ch shaardlaga hangaagui aimaar Tom juhu uutan dotroo ustei ch baih shig bolimoor yumaa yamarvaa neg buteegdehuuniig bgaa bol chanar standarttai baimaar yum mongonii toloo hamaagui yum zarj baihiin !!!!!!!!!
2020-03-09
Монгол:
ТА БҮХНИЙ САЙН АЖИЛЛАЖ БАЙГААГ МОНГОЛ ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙ НИЙТ ХАРЖ БАЙГАА ШҮҮ. АМЖИЛТ. БИД ЗӨВӨЛГӨӨГ ЯГШТАЛ ДАГАЖ БАЙГАА
2020-03-09
Zochin:
Olon ulsiin suljee baiguullaga yagaad Mongolulsad uil ajillagaa yavuulahdaa huuli juram dagahgui duraaraa zagnadag yum.
2020-03-09
Үнэн үг:
Онцгой нөхцөл гэдэг гуйж, зөвлөөд, аргадаад байдаг цаг үе биш. Түмний эрх ашгийн үүднээс төрийн хатуу гар хэрэглэдэг цаг мөч юм. Тогтоосон шаардлагатай дэглэмийг ухамсарлаж ойлгохгүй, дагаж биелүүлэхгүй бол цагдаж хориод, хүч хэрэглээд, маханд нь мэдрүүлж, буудаж устагдаг явдал түүхэнд олон тохиолдож байсан. Сүүлийн олон жил ардчилал, хүний эрхэнд согтсон Монголчууд үеийн үед дураараа тарвалзаж байх мэт эндүүрч, амьдрал хатуугаар эргэвэл хатуу гэдгийг нэг л ойлгохгүй байх шиг байна.
2020-03-09
Зөвлөөд дэмий дээ. Шууд лд хүч хэрэглэн таслан зогсоох хэрэгтэ йшүү дээ. Онц байдал үүссэн байхад юуны чинь хүний эрх чөлөө вэ?
2020-03-09