Ши Жинпин Уханьд ажиллажээ
2020-03-10

 

 

Хятадад гуравдугаар сарын есний дотор шинэ төрлийн титэм вирусийн халдвар ердөө 19-өөр нэмэгдсэн байна. Харин өнгөрсөн нэг болон хоёрдугаар сарын дунджаас харахад өдөрт 200 гаруй хүн халдвар авч байсан юм. 

 

Халдварын голомт нь Хятадын Хубэй муж, энэ мужийн Ухань хот юм. Гуравдугаар сарын 10-ны өглөөний байдлаар халдвар авсан 19 хүний 17 нь Уханьд бүртгэгджээ. Эмнэлгийнхний мэдээлснээр, Ухань хотоос бусад бүс нутагт хүнээс хүнд халдварласан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй гурав дахь хоногтойгоо золгосон байна.

 

Мөн тус улсын дарга Ши Жинпин Ухань хотод очсон бөгөөд энэ нь Уханьд шинэ төрлийн титэм вирус дэгдсэнээс хойш БНХАУ-ын дарга энэ хотод очиж буй анхны тохиолдол юм.

 

БНХАУ-ын дарга ийнхүү айлчилжл байгаа нь тус улсад шинэ төрлийн титэм вирустэй холбоотой нөхцөл байдал тогтворжиж байгааг харуулсан гол үзүүлэлт хэмээн Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. Хятадын дарга Ши Жинпин Уханьд ажиллах үеэрээ эмнэлгийн ажилтнууд, цэргийн албан хаагчид, цагдаагийнхан, сайн дурынхан болон өвчтөнүүдтэй уулзах юм байна.

 

Энд дуулгахад Хятадад нийт халдвар авсан хүний тоо 80 754 болсноос 3136 нь нас баржээ.

 

ДЭМБ-ын мэдээлснээр, шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүмүүсийн 70 хувь нь буюу 60 мянган хүн эдгэрсэн байна.

 

COVID-19: Хөл хорионд орсон дэлхий

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ene ugur hujaa hend hamaatai yum bee novsh gej
2020-03-10