Нэгдүгээр хавьтлын 26 хүний шинжилгээний хариу халдваргүй гарлаа
2020-03-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад гуравдугаар сарын 2-ны өдөр ирсэн Франц улсын иргэн COVID-19 вирусээр өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Ингэснээр Монгол Улсад СOVID-19 вирусийн халдварын анхны тохиолдол гадны улс орноос зөөвөрлөгдөн /2020.03.09/ орж ирээд байна.

 

Уг иргэнтэй онгоц, галт тэргээр хамт зорчсон нэгдүгээр хавьтлын 26 хүний шинжилгээний хариу сөрөг гарч COVID-19 вирусийн халдваргүй болох нь тогтоогдсон гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
14-25 хоногийн дараа л илрүүлж чадаж байгаа. Тиймээс 25 хоног хөл хорь.
2020-03-13
Зочин:
Ямар ч гэсэн 8 удаа шинжилгээ авах хэрэгтэй.Баталгаатай л юм хийгээрэй дээ.
2020-03-11
Zochin:
Unen yumuda, ingehed, sain n test leerei de, buren battai bolgoj baij niited medeellehgui bol za dahiad l shan nazgairna shde bidni heden Mongolchuud chin, tsuuhuule shde heduule, medej bga bizde, 1 hun ch bidend chuhal shu, hicheegerei EMYa min..,
2020-03-11
иргэн:
ашгүй дээ?маш сайн бна!!!гэхдээ хариуцлагагүй ажиллаж ийм үр дүнг бий болгосон зг,уок,эм яам энэ алдаагаа машид анхаарч,цаашид ийм гоомой,хариулагагүй үйлдэл хийхгүй,гаргахгүй бгасай...оройтоогүй дээрээ хилээ бүүр хаа...аднын орнуудаас эх орондоо ирнэ гэж хүсэлт тавьж бга иргэнээ нэгийг нь ч үлдээлгүй авчирч тусгаарлаж,оруул!!!Монгол улс минь эдийн засгаар ядуж бж болно.Амар амгалангын диваажин гэдгийг хэн ч хэлүүлэлтгүй мэдэрцгээ!!!цагаа тулахад мѳнгѳ хэнд ч хэрэггүй гэдгийг харууллаа.эрүүл мэнд,амь нас,гэр бүл,үр хүүхэд,эх орон...чухалыг утгаар нь мэдрүүллээ
2020-03-11
иргэн:
7 удаагийн ш нжилгээгээр серег хариу гарсан боловч 8 дахь удаагийнхаар эерег гарсан тухай хятадууд мэдээлж байсан шvv
2020-03-11