Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ хуваарийн дагуу татаж авна
2020-03-11

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Стамбул хотоор дамжуулан татаж авна.

 

Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм. Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллээс үзвэл нийт 1000 гаруй иргэнийг дөрвөн удаагийн нислэгээр авчрах төлөвтэй байна. Иргэд тухайн улсдаа Шинэ коронавирусийн шинжилгээ өгөх тохиолдолд зардлыг нь Засгийн газар хариуцна. Харин нутагтаа ирэх, тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө гаргах юм. Иргэдийг тухайн улс дахь Элчин сайдын яамандаа хандахыг зөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Munggui ni yakhiin malnuudaa
2020-03-11
Erchuud ni khun bish uu
2020-03-11
Ungursun khoino khashgiraad aan
2020-03-11
Ooroo tolnoo gedeg chin ju gesen ug eve?..... daatgalaa tolz bgaa biz dee
2020-03-11
Mongol:
Eрөнхий сайд гуай. Өвчин бага байхад нь иргэдээ татаж авахгүй нислэг зогсоож эх орноо хорлож байдаг новш юмаа. Огцор цаашаа
2020-03-11