Цаг агаарын ямар нөхцөлд COVID-19 эрчимтэй тархаж байгааг эрдэмтэд судалжээ
2020-03-13

 

Шинэ төрлийн титэм вирус дэлхий даяар тархсан өнөөгийн нөхцөлд цаг уурын байдал вирус тархахад хэрхэн нөлөөлж байгаа талаар олон судалгаа хийгдэж байна. Вирус тархсан үеэс л эхлэн энэ шинэ төрлийн халдвар хүйтэнд тэсвэртэй, харин дулаан хэмд тэсвэргүй гэж эрдэмтэд онцолж байсан юм. Тиймдээ ч урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг сайтар авсан нөхцөлд зургаадугаар сар гэхэд вирусийн тархалт намжина гэж Хятадын тахал судлаач мэдэгдсэнийг бид өмнө нь мэдээлж байлаа. 

 

Ийнхүү зун болж, дулаан цаг агаартай болох хүртэлх завсрын үе буюу хавар вирусийн тархалт идэвхижиж болзошгүй талаар эрдэмтэд байр сууриа илэрхийлсээр байсан юм. Мөн энэ талаар Хятадын эрдэмтэд ч судалгаа хийжээ. 

 

Тодруулбал, Хятадын Сунь Ятсений их сургуулийн эрдэмтэд төрөл бүрийн орнууд дахь титэм виусийн тархалтыг судалж, халдвар тархах таатай нөхцөл нь нэмэх 50С хэмээс 8.720 хэм, агаарын чийгшил 35-50 хувь гэж тогтоосон байна. Эндээс харахад хавар, шинэ төрлийн титэм вирус тархах эрсдэл өндөр байж болзошгүй. 

 

Эрдэмтэд ийм дүгнэлт хийхийн өмнө 2020 оны нэгдүгээр сарын 20-хоёрдугаар сарын дөрөвний хоорондох хугацааны өвчлөлийн оргил үеүдийг судалсан байна. Энэ үед Хятад болон өөр 26 оронд нийтдээ 24 139 тохиолдол бүртгэгдсэнээс 68.01 хувь нь Хубэй мужид байв. Эрдэмтэд судалгаандаа COVID-19 вирусийн далд үе, хорио цээрийн арга хэмжээнүүдийг тооцон үзжээ. 

 

Гэхдээ агаарын температур вирусийн халдвар тархах нөхцөлтэй хамааралтай гэдэг дээр дээрх эрдэмтэдтэй санал нийлэхгүй шинжээчид ч мөн байгаа юм. Тухайлбал Оросын генийн инженерчлэлийн лабораторийн дарга Павел Волчков "Известия"-д өгсөн ярилцлагадаа халдвар авсан тохиолдлуудын 99 хувьд нь битүү орчинд \байшин, барилга дотор\ олон хүн цугласан үед халдварласан, тиймээс гадна агаарын хэм болон чийгшил ямар байх нь тийм ч чухал биш гэж онцолжээ. 

 

"Вирус бидний организмд, 36.6 хэм болон их чийгшилтэй нөхцөлд амьдарсаар байдаг. Ер нь бол чийгшил өндөр байх тусам халдварын түвшин тэр хэрээр өндөр байдаг. Агааржуулалт сайн хийж байгаа сууцанд халдвар гарах эрсдэл бага. Гадаа гарахад тэнд чинь маш их агаар байна, тиймээс түүгээр дамжин халдварлах түвшин бага" хэмээн эрдэмтэн тайлбарласан байна.

 

Харин 8-9 хэмийн нөхцөлд титэм вирус идэвхитэй тархсан нь Хятадад орон сууцны төвлөрсөн системтэй халаалт байдаггүйтэй холбоотой гэж Павел Волчков онцолжээ. Хятадын оршин суугчид цахилгаан халаалтынхаа мөнгийг өөрсдөө төлдөг, тиймээс цахилгааныхаа мөнгийг хэмнэж, цонхоо бага онгойлгоно. Ингэснээр, агааржуулалт муутай орон байранд вирус тархаж, харин дулаан ормогц орон байрандаа агааржуулалт хийх болсон тул титэм вирусийн тархалт буурсан гэж Оросын эрдэмтэн үзжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Лабораторийн дарга Павел Волчков "Известия"-д өгсөн ярилцлагадаа халдвар авсан тохиолдлуудын 99%-д нь битүү орчинд \байшин, барилга дотор\ олон хүн цугласан үед халдварласан, тиймээс гадна агаарын хэм болон чийгшил ямар байх нь тийм ч чухал биш гэж онцолжээ. "Вирус бидний организмд, 36.6 хэм болон их чийгшилтэй нөхцөлд амьдарсаар байдаг. Ер нь бол чийгшил өндөр байх тусам халдварын түвшин тэр хэрээр өндөр байдаг. Агааржуулалт сайн хийж байгаа сууцанд халдвар гарах эрсдэл бага. Гадаа гарахад тэнд чинь маш их агаар байна, тиймээс түүгээр дамжин халдварлах түвшин бага" хэмээн эрдэмтэн тайлбарласан байна. Харин 8-9 хэмийн нөхцөлд титэм вирус идэвхитэй тархсан нь Хятадад орон сууцны төвлөрсөн системтэй халаалт байдаггүйтэй холбоотой гэж Павел Волчков онцолжээ. Хятадын оршин суугчид цахилгаан халаалтынхаа мөнгийг өөрсдөө төлдөг, тиймээс цахилгааныхаа мөнгийг хэмнэж, цонхоо бага онгойлгоно. Ингэснээр, агааржуулалт муутай орон байранд вирус тархаж, харин дулаан ормогц орон байрандаа агааржуулалт хийх болсон тул титэм вирусын тархалт буурсан гэж Оросын эрдэмтэн үзжээ.
2020-03-13