Аймаг, нийслэлийн мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлнэ
2012-01-18

Засгийн газрын өнөөдрийн хуралд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх, холбогдох байгууллагуудыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий Байнгын ажиллагаатай зөвлөл” болон  Засгийн газраас хийж гүйцэтгэсэн ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайд М.Энхболд танилцуулав. Үүнтэй холбогдуулан уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах болжээ. Нийт төлөвлөсөн 27 ажлын 15 нь бүрэн хэрэгжиж, 12 нь хэрэгжих шатандаа байгаа бөгөөд 87.8 хувийн биелэлттэй байна гэсэн тоо гарчээ. Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хянах зорилгоор хүүхдийн эрхийн нийтлэг шалгуур үзүүлэлтийг хавсралтаар баталлаа. Шалгуур үзүүлэлтийн мэдээллийг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан мэдээллийн санд төвлөрүүлж, харьцуулсан дүн шинжилгээ хийж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 38 шалгуур үзүүлэлтээр сум, дүүрэг, аймаг, нийслэлийн мэдээллийг жилд нэг удаа нэгдсэн санд төвлөрүүлэх юм байна.      
Shuud.mn
Сонин хачин