COVID-19: Хятадад халдварын тохиолдол 78-аар нэмэгджээ
2020-03-24

 

Хятадад титэм вирусийн халдвар хоногт 78-аар нэмэгджээ. Үүнээс 74 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо мэдээлсэн байна. 

 

Тус хорооны мэдээлснээр, сүүлийн 24 цагт өвчний улмаас долоо хүн нас барж, харин 456 хүн эдгэрчээ. Титэм вирусийн дэгдэлт эхэлснээс хойш Хятадад нийтдээ 81 171 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 73159 нь эдгэрч, 3277 хүн нас барсан байна. 

 

Энд дуулгахад, хойд хөрш ОХУ-д титэм вирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, ОХУ-д титэм вирусийн 165 мянган шинжилгээ хийжээ. Шинжилгээний дүнгээр халдвар авсан нь тогтоогдсон 438 тохиолдол байна. Үүнээс 17 хүн эдгэрчээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин