Сэрэмжлүүлэг: Ахмад настан Туул голд живж амиа алджээ
2020-04-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Баяндөхөм”-ийн 11 дүгээр гудамжинд иргэн Г /75 настай, эрэгтэй/ 2020.04.10-ны өдрийн 21:30 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ.

 

Ар гэрийнхний зүгээс “Туул” голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 09:08 цагт Онцгой байдлын алдбанд ирүүлсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашин,1 завьтай Туул голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11:15 цагт цогцсыг уснаас гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

 

Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын ихэнх хувийг гол усны ослын дуудлага зонхилдог. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна.

 

Иймд иргэд олон нийт урин дулаан цаг ирж буй энэ үед гол, усны ойролцоо амрахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ter oroi bolson hoino nastai hyn gereesee garaad yavj baidag….ar geriinhen ni tuuld jivsen baij magadgui gej heldeg chin sejigtei l um baina !!! zailuul hogshin geriinhendee daramtluuldag baisan um baihdaa sejigtei l asuudal baina
2020-04-13