COVID-19: АНУ-ын жижиг бизнесийн 43 хувь нь дампуурах эрсдэлтэй байна
2020-04-14

АНУ-ын жижиг бизнес эрхлэгч байгууллагуудын 43 хувь нь санхүүгийн дэмжлэг авахгүй эсвэл эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй бол нэг мөр хаалгаа барих дээрээ тулсан гэж АНУ-ын Худалдааны танхим мэдэгджээ. 

 

Худалдааны танхим болон даатгалын компанийн хамтран явуулсан судалгаанд цар тахал дэгдсэн болон халдварын тархалтыг хязгаарлахад чиглэгдсэн арга хэмжээнүүд нь ажил хэргийн болон хэрэглээний идэвхитэй үйл ажиллагааг тасалдуулсан гэж онцолсон байна. 

 

Судалгаанд дурдсанаар, жижиг бизнес эрхлэдэг аж ахуйн нэгжүүдийн 24 хувь нь хэдийнэ түр хугацаанд хаалгаа барьсан бол 40 гаруй хувь нь ойрын хоёр долоо хоногт хаагдахаас аргагүй болно гэж хариулжээ.

 

Судалгаанд оролцсон 500 аж ахуйн нэгжийн 43 хувь нь төрөөс дэмжлэг үзүүлэхгүй эсвэл эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол энэ хүндрэлийг даван гарах боломжгүй гэж хариулсан байна.

 

Энд дуулгахад, өнгөрсөн сард АНУ дахь ажлын байр 701 мянгааар буурч, ажилгүйдэл 2017 оны наймдугаар сараас хойш дээд хэмжээнд хүрч, 4,4 хувьд хүрсэн байна. Ажилгүйчүүдийн тоо цаашид ч өсөх хандлагатайг шинжээчид сануулсан бөгөөд АНУ-ын эрх баригчид эдийн засгаа дэмжих үүднээс хоёр их наяд ам.долларын санхүүжилт гаргахаар болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ээн дарга нар:
манайд яагаа ч үгүй сайн байгаа гэл үү
2020-04-14