Улаанбаатарт 6 хэм дулаан байна
2020-04-15

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй  шороон болон  цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

 

2020 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас,  зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр 11-16 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. 4-6 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин