COVID-19: "Комд орсон" эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлжээ
2020-04-15

АНУ-ын Вашингтон мужийн Ванкувер хотын оршин суугч эмэгтэй комд орсон үедээ хүүхэд төрүүлсэн талаар The Mirror мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Анжела Примаченко гэх 27 настай бүсгүй COVID-19 вирусийн халдвар авч, биеийн байдал нь хүндэрч эмнэлэгт хүргэгдэх үед жирэмсний 33 долоо хоногтой байсан гэнэ. 

 

Түүний өвчний шинж тэмдэг улам нэмэгдэж, харин биеийн байдал  эрс муудсан тул эмч нар түүнийг "хиймэл ком"-д оруулжээ. "Хиймэл ком" гэдэг нь судсаар нь  эмч нарын заасан тариа хийн, хүнийг нойрсуулах бөгөөд тухайн өвчтөн ухаангүй эсвэл өвчин мэдрэхүй, бусад рефлексүүдгүй болох үеийг хэлж байгаа юм. 

 

Ийнхүү Анжела Примаченко комд байх үедээ охин төрүүлсэн байна. Түүний охин эрүүл саруул төрбөн бөгөөд одоо сэхээн амьдруулах тасагт эмч нарын хяналтад байгаагийн дээр COVID-19 вирус илрүүлэх шинжилгээний хариу нь сөрөг гарчээ. 

 

"Ухаан ороод сэрэхэд миний гэдэс байхгүй болчихсон байсан. Ёстой итгэмээргүй" хэмээн Анжела Инстаграмдаа бичсэн байна.

 

Түүнийг дөрөвдүгээр сарын 11-ний өдөр эмнэлгээс гаргасан бөгөөд бүсгүйг эмнэлгээс гарах үед эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагчид тосон, алга ташин үдэж өгчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
хөөрхөн юм аа эрүүл энх ээжтэйгээ хамт байгаарай
2020-04-15
irgen:
amdrah huvitai hyyhed baina hoorhiidoo
2020-04-15