ВИДЕО: Төмөр замчид байрандаа орж чадахгүй хохирч байна
2020-04-15

 

Улаанбаатар төмөр замын харьяа Замын-Үүд зангилаа, Замын-Үүд өртөөний 52 ажилтан 2014 орон сууцанд орох урьдчилгаа мөнгөө өгч, барилгын компанитай гэрээ хийжээ. Гэвч орон сууц нь баригдаж дуусаагүй зургаан жил болж, өнөөдрийг хүрсэн тул  асуудлаа шийдүүлэхээр хуулийн байгууллага болон олон нийтэд хандлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Иргэн Н.Нямдорж:  УБТЗ-ын удирдах газраас Замын-Үүд зангилаа, Замын-Үүд өртөөний 52 ажилтны нийгмийн асуудлыг шийдэхийн тулд орон сууцанд оруулахаар болсон.  2012 онд барилга барих газрын асуудлыг шийдэж өгсөн. Ингэж 52 иргэн “Эрдэм түм” ХХК-тай гэрээ хийж орон сууцны урьдчилгаа 712 сая төгрөгийг тушаасан боловч өдийг хүртэл байрандаа орж чадахгүй байна.

 

Замын-Үүд зангилааны даргаар ажиллаж байсан О.Мэндсайханыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Барилга барих ажлыг гүйцэтгэж байгаа компани барилгын ажлыг үргэлжлүүлэх санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар ажлаа зогсоож, барилга 60 хувийн гүйцэтгэлтэй гэсэн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардуулсан. Харин 2018 онд нотариатаар 52 иргэнийг байлцуулалгүй “Бэлэглэлийн гэрээ” 52 иргэний нэр дээр шилжүүлэн байгуулж хариуцлагаас зугтах зам болгосон. Байрандаа орж чадахгүй байгаа 52 иргэн цалингийн зээлтэй байр түрээсэлж, хамаатан садныдаа амьдрах зэргээр аргацааж хүнд байна хэмээ мэдээлэв.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Mongol uls chin ene umnuuddaa haraa hyanalt baihgui yugaa hiij bainaa, naad hymyysee hohirolgui bolgoj ter kompanii udirdlagad hariuzlaga toozoochee
2020-04-15