ШУУД: Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжив
2020-04-15

 

16:50 цаг:

 

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх өргөдлийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү "УИХ 76 гишүүнтэй байна гэж Үндсэн хуульд заасан. Өнөөдөр 75 гишүүнтэй байгаа. Эрх баригч хүчин одоо дахин нэг гишүүнээ чөлөөлөх гэж байна. ЖДҮХС-гаас эрх мэдлээ хууль бусаар ашиглан зээл авсан бусад гишүүдийг хамтад нь хэлэлцэх хэрэгтэй. Нэг нөхрөө явуулчаад үлдсэн нь чимээгүй суугаад байх уу. МАН ичиж үхээрэй" хэмээв. 

 

Ингээд Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх өргөдлийг хүлээн авах санал хураалт явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаанд оролцсон 11 гишүүнээс 10 нь чөлөөлөхийг дэмжив. 

 

Ийнхүү өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул, хуралдаан өндөрлөв. 

 

Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна

 

16:40 цаг:

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Өвөрхангай аймгийн зарим сумдын хилийн цэст өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

 

Дараагаар нь УИХ-ын гишүүнээс Б.Батзоригийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Танилцуулгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Батзориг ЖДҮХС-гаас мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанид хууль бусаар зээл олгосон үндэслэлээр шалгагдаж байгаа юм. Тэрбээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтээ хаврын чуулган эхлэхийн өмнө УИХ-ын даргад өгсөн юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хохь нь дээ?! урваж шарвадаг хүмүүсийг бурхан яаж зүгээр өнгөрөөхөвдээ?!
2020-04-16
Иргэн:
Хохь нь дээ?! урваж шарвадаг хүмүүсийг бурхан яаж зүгээр өнгөрөөхөвдээ?!
2020-04-16
Иргэн:
Хохь нь дээ?! урваж шарвадаг хүмүүсийг бурхан яаж зүгээр өнгөрөөхөвдээ?!
2020-04-16
зочин:
Бусад ЖДҮ-чид нь яасан вэ МАНгарууд сайхан урьдаас бэлтгэсэн тоглолт хийх юмаа Хүрэлсүхийн Гебелс Оюунаагын санаа байх
2020-04-16
ҮНЭН:
ХАХА ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л ТАВИЛТТАЙ ЖҮЖИГ ШҮҮ ДЭЭ.. ЖДҮ- ГЭЭС МАНЫХАН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ШААСАН ЗОХИОН БАЙГУУЛТТАЙ ХУЛГАЙ ХИЙСЭН СОНГУУЛЬ НЭГ САРЫН ДАРАА БОЛОХ ТУЛ ЭНЭ ӨӨРЧИЛӨЛТ ЗҮГЭЭР Л АРД ТҮМНИЙГ ХУУРСАН ХУУРАЛТ ЮМ ЭНЭ НӨХӨР БАРАГ 4Н ЖИЛ АЖИЛААД ЦАЛИНГАА АВААД АШИГАА ХИЙГЭЭД ОДОО НАМДАА БААТАР МЭТ Л НЭР НЬ ҮЛДНЭ.ХОЖИМЫН СОНГУУЛЬД НОМЕР НЭГ НЭР ДЭВШИГЧ БОЛНО _ХАХА..МАНЫХАН ГАРЧ ИРЭЭД Л ӨЛССӨН ЧОНО ШИГ ИДЭЖ УУЛАА.. ДӨРВӨН ЖИЛИЙН 3-ХАН САР Л КОРОНАВИРУС ТУС БОЛЖ ЖААХАН АЖИЛАХ ШИВ .. УРД НЬ БӨГС БАЗЛАА ЖДҮ-С ХУЛГАЙЛЛАА ХҮН АЛЛАА ХҮЧИН ХИЙЛЭЭ ЁОО ИЧИЖ ҮХМЭЭРҮҮД ШҮҮ МАНЫ МАЛАНЦАРУУДАА
2020-04-16
zochin:
zaulaach solir xaraad suugaad baix yum
2020-04-16
Шинэ хүн сонгогдог.:
Эд нар ЖДҮХС-нг юман чинээ бодохгүй байна.Ганцхан Батзориг л хүн чанараа харууллаа. Нөгөө үлдсэн 48 -ийг нь нэртэй нь сайн зарлаачээ. Ер нь ахиж УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж яригдаад байгаа биз дээ.Шинэ л хүмүүс сонгогдсон нь дээрдээ.
2020-04-16
bat:
Baasanhuu zuv hellee . ene chuluulhiig demjij bgaa gishuud ichih gej 1 ym baimaar daa!bi uhheer chi gesentei ylgaa alga.Batzorig ch junai bagshiinhaa zaavraar l yvj iim baidald orloodoo .
2020-04-16
Бусад ЖДҮЧИД өргөдлөө өгөөд яв:
Бүгд яв
2020-04-15
О.Баасанхүү; "Б.Батзоригийг чөлөөлбөл үлдсэн 48 ч өргөдлөө өг. Танай намынхан энэ хүнээр бүдүүлгээр хэлбэл бохир бариулсан. ЖДҮХС-н зээлийг УИХ-н 49 гишүүн тэр дундаа өөрсдийгөө шударга гэж ярьдаг нөхөд авсан. АТГ хуулийг сонголттой хэрэглэж, ноолоход амараар нь Б.Батзоригийг оролдож байна. Жинхэнэ удирдсан, авсан хүмүүсээ шийдээгүй. Тэр өнцгөөр харвал нэг мөр шийдвэл яасан юм бэ. Засаглах үедээ засаглаж чадаагүй, борооны дараах мөөг шиг нэг нэгээр нь алдаж байна. Сонгууль хийж нөхөе гэсэн танай нам хийгээгүй. Сонгууль ч хийдэггүй, хүнээ алдаад байна гэдэг харамсалтай. УИХ-ын дархлаа алга. Яагаад авч үлдэх гээд байна гэхээр нэгийг нь явуулаад үлдсэн 48 маань яасан тайван амгалан байх юм бэ. Нэг нөхрөөрөө туг тахиж явуулчихаад ичихгүй юу. Хэрэв энэ хүнийг явуулж байгаа бол ичиж үхээрэй. Энэ хүн шорондоо яваг, бид шударга ёс яриад хууль сууж байна гэж байгаа юм уу. 950 саяын нөхөд хамтдаа өргөдлөө өг эсвэл энэ хүнээ үлдээгээд сонгуулиар дүнгээ тавиулъя”
2020-04-15
Зочин:
Их хурал лаг их ажил хийж дээ тэртээ тэргүй хугацаа нь дуусч байж нэг нь чөлөөлөгдөх хүсэлт гаргасан болоод нөгөө нь тэрийг нь дэмжсэн болгоод л авдагаа авч иддэгээ идэж хийдгээ хийчхээд
2020-04-15
Зочин:
Ждүдсэн бүх гишүүдийг чөлөөлөх ёстой баймаарын
2020-04-15
Иргэн:
Хохь нь дээ?! Урваж шарваагүй бол саад болдоггүй юмаа гэхэд шоронд орохгүй л байсан байхдаа?!
2020-04-15
Иргэн:
Хохь нь дээ?! Урваж шарваагүй бол саад болдоггүй юмаа гэхэд шоронд орохгүй л байсан байхдаа?!
2020-04-15
Иргэн:
Хохь нь дээ?! Урваж шарваагүй бол саад болдоггүй юмаа гэхэд шоронд орохгүй л байсан байхдаа?!
2020-04-15