Д.Трамп спортын ертөнцийг сэргээх хүсэлтэй
2020-04-16

 

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Америкийн мэргэжлийн спортын сагсан бөмбөг, хоккей, бейсбол, америк хөлбөмбөгийн лигийн удирдлагуудтай уулзаж, уралдаан тэмцээнийг үргэлжлүүлэхийг хүсч байгаа ажээ.

 

“Манай спорт эргэж ирэх ёстой. Би 14 жилийн өмнөх бейсболыг үзсээр уйдлаа. Спортын лигүүдийн удирдлагатай уулзаж, саяхан л ихээхэн ашиг орлоготой байсан спортоо сэргээхийг тэсч ядан хүлээж байна” хэмээн Трамп өгүүлжээ. Covid-19 тахлын улмаас дэлхий дахины бүхий л спорт, түүний дотор Америкийн мэргэжлийн спортын лигүүд завсарлаад байгаа билээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ Трамп манай улсаас туршлага авмаар юм байна. Манай эмч нар АНУ-д ажиллавал олон хүний амийг аврана даа. Удахгүй хүн төрөлхтөн энэ аюулт өвчнөөс сална даа. Харин цаашид халдварт өвчинтэй холбоотой олон сорилт хүний нийгмийн өмнө тулгарах юм биш үү???
2020-04-16