COVID-19: Нью-Йорк хууль бус цагаачдад тус бүр 400 ам.доллар олгоно
2020-04-17

 

Нью-Йорк хотын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа, цар тахлын улмаас хүндрэлтэй нүүр тулсан хууль бус цагаачдад туслах хөтөлбөрийг тус хотын захиргаа нэгэн буяны сантай хамтран нээсэн талаар хотын дарга Билл ди Блазио мэдэгджээ. 

 

Үүнээс өмнө АНУ-ын бүх иргэд санхүүгийн тусламж авах талаар холбооны эрх баригчид мэдэгдэж байлаа. Энэ тусламжийн хүрээнд насанд хүрсэн хүн бүр нэг удаад дунджаар 1400 ам.доллар авах аж. Харин хууль бус цагаачид, жуулчид, ажлын болон сургалтын визатай хүмүүс ийм тусламж авах боломжгүй юм.

 

Харин энэ байдлыг хууль бус цагаачдад "зөөлөн ханддаг" гэдгээрээ алдартай Нью-Йорк хотын дарга "шударга бус" хэмээн үзсэн байна. Тиймээс тусламжийн хөтөлбөр эхлүүлэхээр шийдсэн бөгөөд энэ хөтөлбөрийн дагуу Нью-Йорк хотод амьдарч буй цагаач бүр нэг удаад 400 ам.доллар авах, өрх толгойлсон эцэг, эх 800 ам.доллар харин хүүхэдтэй цагаач гэр бүл 1000 ам.долларын тусламж авах эрхтэй болох гэнэ. 

 

Тус хотод хамгийн багадаа л 738 мянган хууль бус цагаач амьдардгаас 48 мянга нь жижиг бизнес эрхэлдэг аж.

Албан ёсны тоо баримтаар бол Нью-Йоркийн хүн амын 37 хувь, хөдөлмөрийн чадвартай хүн амын 44 хувийг хууль бус цагаачид эзэлдэг байна. Өнгөрсөн онд гэхэд л цагаачдын төлсөн төрөл бүрийн татвараас бүрдсэн 232 тэрбум ам.доллар хотын төсөвт оржээ. Учир нь АНУ-д оршин суух хууль ёсны эрх байхгүй ч гэсэн хөдөлмөр эрхэлж байгаа цагаач бүр татвар төлөх ёстой байдаг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
америкийн ардчилагчид их зальтай
2021-01-01
Америкийн ардчилагчид бэлэн мөнгө халамж тараахаас өөр юу ч чадахгүй
2020-04-18
Зочин:
америкийн ардчилагчид их зальтай