ШУУД: Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх нууц санал хураалт явуулж байна
2020-04-17

 

13:00 цаг:

 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлаар нууц санал хураалт явуулах тооллогын комиссыг Ёсзүйн хорооны дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулав. Ингээд нууц санал хураалт авч байна. Санал хураалтын дүнг үдээс хойш 15:00 цагт танилцуулахаар чуулганы хуралдааныг завсарлуулав. 

 

О.Баасанхүү: МАН-ын гишүүд ухамсраараа гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өг

 

12:50 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Б.Батзориг өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтээ УИХ-ын дарга өргөн барьсан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжсэн дүгнэлт гаргасан. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавих гишүүн байсангүй.  

 

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Би Б.Батзоригийн талаар яримааргүй байна. Энэ хүн ухамсарлаж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа. Энэ хүний ард МАН-ын хэдэн гишүүн байгаа билээ. Ухамсраараа өргөдлөө өгье. Хэн ЖДҮ-дсэн, хэн "60 тэрбум"-дсан. Шударга ёсыг УИХ-аас эхэлье. Банктай холбогдсон хүмүүс ч өргөдлөө өгч, сонгуульдаа шударгаар оролцъё гэлээ. 

 

Ингээд Б.Батзоригийг УИХ-ын даргаас чөлөөлөх саналыг хуулийн дагуу нууц санал хураалтаар явуулахаар боллоо. Нууц санал хураалтыг зохион байгуулах тооллогын комисс байгууллаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин