ВИДЕО: Сөүл, Франкфуртын тусгай үүргийн нислэгээр иргэдээ авчирна
2020-04-21

 

УОК-ын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ сарын 30-нд Сөүл, тавдугаар сарын 2-нд Франкфурт руу "МИАТ"-ийн тусгай үүргийн онгоц нисгэхээр шийдвэрлэсэн байна. Тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчид онгоцонд суухаас өмнө 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх ёстой аж. Монгол Улсад болзошгүй эрсдлийг судалж ажиллаж байгаа гэнэ. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагын Шуурхай мэдээллийн төвд 2400 гаруй санал гомдол иржээ. Тухайлбал "Иргэд амны хамгаалалтгүй гадуур явж байна, хүүхдүүд гадаа тоглож байна. Ариун цэврийг сахих, ариутгал  хийх хэрэгтэй" гэдэг хүсэлт ирүүлсэн байна.

 

ГХЯ-ын Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

 

-Өнөөдрийн байдлаар 35 улсаас 9412 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байна. Эхний нислэгийг дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл рүү үйлдэнэ. Аль болох олон иргэдээ гадаадаас авчрах үүднээс тавдугаар сарын 2-нд Франкфурт руу ниснэ. Бид өмнө нь Элчин сайдын яам дээр гаргасан хүсэлтийнх нь дагуу бүртгэсэн мэдээлэлд тулгуурлан иргэдийг авчирч байсан. Элчин сайдын яамдад шинээр бүртгэл хийхгүй. 9412 иргэнийг УОК тавьж буй шаардлагын дагуу хүндэтгэн үзэх шалтгаанаар нь ангилсан. Энэ мэдээлэл дээрээ үндэслэн нэрсээ эцэслэнэ. Үүнд, транзит зорчигчид ч орно. Транзит зорчигчийг ХӨСҮТ тусгаарлаж байгаа тул эмнэлгийн нөөц бололцоондоо тулгуурлаж хэчнээн иргэнийг авах бэ гэдгээ шийднэ. Нийтдээ 500 орчим иргэнийг авна. Дараагийн нислэгийг тусгаарлах байр, эмнэлгийн нөөц бололцоог харгалзан үзсэний үндсэн дээр шийднэ" гэлээ.

 

Үүний зэрэгцээ, ирэх тавдугаар сард ард иргэдийг хамруулсан коронавирустэй тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэх, дадлага сургуулилтыг хийхээр болсон байна. Дадлага сургуулилтыг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах ажээ. Ингэхдээ ард иргэдийг гэртээ гэрийн дэглэм хэрхэн сахих чиглэлд сургуулилт зохион байгуулна хэмээн мэдээлэв. 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
irged:
bayarlalaa.amidrahiin erheer garsan hymyysee eh oron ,ar gert ni avchirch baigaad.
2020-04-21
chinii bodol yana daa.mongold baigaa ger bylee tejeeh gej gadaadad zovj baigaa irgedee ajil surguuli ni haasan ene yed gadaa honoj baihad avchrahgyi yah yum malaa.buun virus baih daa yahav dee.chi bish ter uls chini virusiig ni shalgaad uvchtei baival tendee emnelegt hevtyylj baigaa sh dee ergyy mini
2020-04-21
Энд бгаа хүмүүсийнхээ учрыг олж бж болоочээ. Хир хэмжээгээ мэдээч. Европоос бол бөөн вирус ирнэ дээ. Яана даа монголчууд минь.
2020-04-21