"Халдвартай жолооч, хүүтэйгээ уулзаагүйг хяналтын камераар тогтоосон"
2020-04-23

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.23/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов. 

 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д болон бүх орон нутгийн хэмжээнд өчигдөр /2020.04.23/ сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүний шинжилгээнээс COVID-19 вирус илрээгүй.  Халдвар авсан нь батлагдсан уг жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар ярьснаас уулзаагүй гэдгийг хяналтын камер, бусад баримтаар тогтоосон. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 159 эмчилгээ хяналт, тандалт, судалгаанд байна. Тандалтын шугамаар орон нутгийн 17 хүний сорьц шинжилгээ хийхэд вирус илрээгүй. 

 

Халдвар авсан 27 хүний биеийн байдал тогтвортой сайн байгаа. Эмчилгээний тактик зөв байна. Эмчилгээнээс гадна сэтгэл санаа өөдрөг байх нь маш чухал юм. 

 

Олон улсын ачаа тээврийн жолооч нарын эрүүл мэндийг хянах зорилгоор Дархан-Уул аймагт байгуулсан ХӨСҮТ-ийн дайтай хүчин чадалтай лабораторийг хилийн боомтод ажиллуулах шийдвэр гарсан. Үүнд ХӨСҮТ-ээс лабораторийн нарийн мэргэжилтэн очин ажиллаж байна" гэлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Tsuvaanii hamgiin ariin mashin zogsohod ard ni yavj baisan hamgaalaltiin /bodvol tsagdaagiin mashin baih/ purgon mashinaas humuus buuj neg ni tom boodoltoi yum teevriin mashinii buruu taliin haalgaar ugsun bainaa, yum avsan bish ugsun yum baina shuu.Teevriin mashinii jolooch ene yeer mashinaas garch mashinaa toirson, harin teevriin mashinii kabind neg hun suuj yavsan ni haragdsan baina. Hamgaalaltiin tsagdaa nar ingej bolohgui shuu dee, tsaasid anhaar!!!!
2020-04-23
Zochin:
Za za setgegdeliig butsaagaad il bolgosond bayarlala.
2020-04-23
Zochin:
Yagaad setgegdel ustgaad baina Shuud.mn ee?! Haruitslagaa huleej chadna biz?
2020-04-23
Zochin:
Joloooch huuteigee uulzsaan, Oron Nutgiin Tsagdaa nar Nyamhuu zahirald hudal medeelel ugsun baina. Huu tsagdaa ni gantsaaraa bish uur neden tsagdaatai hamt tosoj uulzaad yum avsan baina, odoo yaraltai 1, 2, 3 dugaar havitaluudiig tusgaarlaj shinjilgee avch hariug ni medeeleh heregtei baina, Darkhand tsagdaa nartai uulzahahaas emeetsgeej baina, Uulzsan gazar ni todorhoi.
2020-04-23