COVID-19: Буриадад халдварын тохиолдол 180-д хүрлээ
2020-04-24

Дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний байдлаар Буриадад COVID-19 вирусийн халдварын тохиолдол 180 болсон талаар тус улсын шуурхай штабын хэвлэлийн алба мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нэг хоногт 13 хүнээс COVID-19 вирусийн халдвар илэрснээр ийнхүү нийт тохиолдол 180-д хүрсэн байна. 

 

Халдвар авсан хүмүүсийн 62 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол архаг хууч өвчинтэй байсан өндөр настай хоёр эмэгтэй нас баржээ. Халдвар авсан хүмүүсийн хавьтагчдын тоо 1293 болсон бөгөөд тэднийг бүгдийг нь лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. 

 

Мөн халдвар авсан хүмүүсийн ажлын байр, оршин суугаа газрыг ариутгах, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж, өнөөдрийн байдлаар 170 мянган квадрат метр талбай ариутгасан гэж Буриадын шуурхай штабын хэвлэлийн алб мэдээллээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин